Төрсөн өдрийн бэлгэндээ онгоц авсан ”СЕО”
МИАТ” ХК-д жирийн инженерээр ажиллаж байсан Ц.Орхон улс төрийн хүрээнд “гэнэтийн нислэг” үйлдэж компанийнхаа захирал болсноос хойш нэг жилийн нүүр үзэж байна. Түүнийг ийнхүү дэвшүүлэх болсныг тухайн үед С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас нутгийн дүүгээ татлаа хэмээн хардацгааж байв.
Гэвч ажлаа авмагцаа МИАТ-ийг өргүй болгоход гол анхаарлаа хандуулсан нь олон нийтээс “кока” үнэлгээ авахад хүргэсэн. Ердөө нэг жил орчмын хугацаанд компанийн үр ашгийг дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хүнийг “Муу ажиллалаа” гэхэд хэцүү биз дээ. Тэрбээр Японы цунамигаас монголчуудаа “аврах” хүнд үүргийг хүлээх, цаашилбал хуулийн байгууллагад шалгагдах гэхчлэн нэг жилийн дотор ихийг үзлээ. Түүний удирдаж буй компани нь угаасаа улстөржсөн, хов живтэй орчин гэдгийг мэдэх хүний хувьд маргасан бүхний өөдөөс сөрөөд байсангүй. Бас тэврэлдэж, наалдаж байгаагүй. Тиймээс ч ажлын шаардлагаар зарим хүнийг халсныхаа төлөө зохих шангаа хүртэн элдэв нэр хоч зүүх энүүхэнд. Түүнийг муучлах сэдвүүдийн дийлэнх нь онгоцтой холбоотой. Гэвч агаарын тээврийн салбарыг хариуцаж буй CEO онгоцны асуудалд орооцолдохгүй бол эрүүл биш харагдана биз дээ. Ямартай ч тэрбээр энэ албыг авсныхаа нэг жил, Монголд нисэх хүчин үүсч хөгжсөний 86 жилийн ойгоо угтаж байна. Бас болоогүй ээ, шинэ онгоцуудаар үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьчихсан гэж байгаа.
У.ОРГИЛМАА
URL: