Том хурлын томоотой нойрсогчид…
МАХН-ын их хурлын гишүүд унтах завгүй хуралдаж сууна. Гэхдээ зарим нэг нь завгүй ч завсар гаргаад нойроо аваад сурчихжээ. Том автобусаар хот дотор зөөлгөж,толгой өндийхгүй хуралд суусан эрхмүүд хоёр өдрийн лекцэнд суугаад ядарсан бололтой. Унтаж байна. Өдөр шөнө ялгаагүй. Гэхдээ хоёр дах өдрөө шөнөдөж хуралдсныг бол ойлгож байна. Намын дарга сонгох сонгуульд саналаа өгөөд дүнгээ хүлээж байгаа нь тэр. Бас дээр нь хүн битгий хэл мал амьтан унтаж байх дүн шөнөөр мэлийсэн гэрэлтэй цэлийсэн танхимд удаан суухаар унтах нойр хүрэх нь дамжиггүй.
Харин анхны өдөр яасныг бүү мэд амаа ангайгаад хурхирах нь холгүй унтаж суугаа МАХН-ын их хурлын төлөөлөгчид мэр сэр харагдсан. Хол зам туулаад толгой хүрэхгүй том улстөрийн асуудал яриад байхаар нойр нь хүрээд байдаг юм болов уу. Дээлтэй ах нар төрийн ордонд дугхийж суугааг хархад хөгжилтөй байлаа. Хөдөөх алжаалаа хотод ирээд умартаж байгаа ч байж болох. Харин Хотод амьдардаг костьюмтай ах нарч яахав. Ямар ч чимээнд нойрсоод дадчихсан. Туршлага хаачихав урт урт айхтар агуулгатай дарга нарын илтгэлийг сунжрах зуур нойр авахаа хэнээр ч заалгахгүй. Амраад авч харагдана. Намын гишүүд нам орчинд ороод амраад амъя гэж санасан байна. Гайгүй ээҮндэсний бөхөд хорхойгүй бол урьд шөний нойроо өнөөдөр авч амжих байх.Харин маргааш гол асуудал сөхөгдөнө. Тэр үед шалгая. Камерийн дуранд өртөх хүн байхгүй байх. Их хурлын хүндэт төлөлөгч түүхэн шийдвэрт оролцочгийн үүргээ ухамсарлахгүй бол хойч үедээ ярих юмгүй хоцрох болно шүү гэдгийг их хурлын том төлөөлөгчдөд шууд анхааруулж байна.
Б.Сонор
URL: