НООТОЙ НОЦТОЙ МЭДЭЭ ………….

Ноцтой: 1. Өнгөрөгч пүрэв гарагт Монгол Оросын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөвлөл нэлээд халуухан хуралдсан сурагтай. Олон нийтийн хараа хяналтаас хол, хэвлэл мэдээллийхэнд хаалттай хуралдсан энэ хуралдаан Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Уулын баяжуулах Эрднэт үйлдвэрийн асуудал, Монгол Росцеветмет нэгдлийн асуудлаар салбар хуралдаануудыг хийсэн гэнэ. Харин албаны хүмүүсийн хэлж байгаагаар энэ хуралдаан үнэдсэндээ Оросын талын манайд тавьсан атакуудаар өндрөлсөн гэгдэж байна. Оросын талаас сул байгаа ордуудаа яаралтай эдийн засагын эргэлтэд оруулхыг сануулж хэрвээ Монголчууд өөрсдөө эхлүүлж чадахгүй бол Оросууд энэ ажыг гардан хийж эхэлнэ гэдэгээ ч элэрхийлсэн гэнэ. Эндээс хамгийн халуухан яригдсан орд газар бол Асгатын мөнгөний орд. Хэдийгээр одоохондоо Асгатын ордын 51 хувийг Монголын тал эзэмшдэг 49 хувийг Оросын тал эзэмшдэг ч гэсэн хэрвээ Асгатын ордыг Оросууд эхлээд эргэлтэд оруулж эхэлвэл манай талын хувь буурч Оросын тал хувь нэмэгдэх учиртай гэнэ. Ингээд үнэдсэндээ Оросын боссууд Монголын хэдэн дарга нарыг салба загнаал сул байгаа ордуудыг яаравчлан эргэлтэд оруулхыг сануулаал Советын хуралдаан нь өндрөлсөн болтой юм. Ерөнхийдөө сүүлийн үед Оросын нөлөөлөл ахин монголын талд хүчтэйгээр тусч байна. Ингэхдээ бүр төрийн эрх бүхий албан тушаалтнуудаар дамжуулан Монголын талд тогтоох ноёлолоо улам бүр хүчирхэгжүүлэж байна. Асгатын орд бол Монголчуудын хувьд стратегийн томоохон орд газар. Тиймдээч зөвхөн Оростой хамтрах хөдлөшгүй шаардлага гэж байхгүй. Хувь эзэмшлийхээ асуудал дээр ч маргаад байх үндэс байхгүй. Тэгэвэл ийм байдлаар тийм байр суурьнаас асуудалд хандвал Оросууд төмөр зам, Эрднэт үйлдвэр гээд хувь нийлүүлсэн томоохон үйлдвэр компаниудад боёкот хийх төлөвтэй болсон гэнэ.
Ноцтой: 2. Гэмт хэрэг илрүүлэхэд “амархан” болжээ. Эхлээд ямарваа нэгэн хэрэг зөрчил гархад шалтгаан нөхцөл, нотлох баримт сэлтийг хайх биш хамгийн гол нь улс төрийн зорилгоор урьтаж харах ёстой юм гэнэ. Тэгээд монголын улс төрд хэн гэдэг ямар хүн төр засагын энэ бүтэхгүй бодлого шийдвэрийг нь шүүмжлэж байна вэ тэр хүнийг гэмтэн болгож харуулах нь хэрэг элрүүлэлтийн үнэдсэн үзүүлэлт нь байдаг юм гэнэ. Одоо яг ийм жишэг Их хуралын гишүүн Шинэбаярт тохиолдох болжээ. Бүр өнөөх муу л бол хойд талын хар овоохой гэгчээр болохгүй юм болгонд л Шинэбаяр гэдэг хүний нэр нохойд барьдаг мод шиг орцон л явж байх юм. Саяхан Дорнод аймгийн төвийн Шүр захын үүдэнд МАК компанийн захирал Номтойбаярын санаачилсан “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур” хөтөлбөрийн сурталчилгаанд явж байсан цагаан  өнгийн Ланд круйзер машины хоёр дугуй, цонхыг хагалж орхисон хэрэг гарсанын байна л да. Гэвч энэ хэргийн эзнийг цагдаа нар дөнгөж шалгаж эхэлж байхад улс төрийн ланжигарууд хэргийн эзнийг нь аль хэдийн олчихсон байх юм. Машин байсан Шүр зах нь УИХ-ын гишүүн Шинэбаярын дүүгийнх, машины эзэн Номтойбаярын нэрийг МАН Дорнод аймгаас 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүн Шинэбаярын оронд дэвшүүлэх гэж байгаа учир  УИХ-ын гишүүн Шинэбаярыг хэргийн эзэн болгож тааруулжээ. Монголд шүүх цагдаа хууль хяналт ажиллаад ч хэрэг алга. Тэртэй тэргүй бүх хэргийг улс төрийн өнцгөөс харж инэж амархан оношилж эзнийг нь олоод тогтоочихдог зурхайчид байхад тэр цагдаа сэргийлхийхэнд хийх ажил гэж юу байхын бэ. Үнэндээ бол ингэж туйлширч арайл боломгүй санагдах юм. Машины цонх хагарлаа тэрэнд Шинэбаяр, магадгүй Номтойбаярын дугуй хагархад бас л шинэбаяр, цаашлаад бүр бензин нь дуусвал бас л Шинэбаяр. Ер нь тэгээд Шинэбаярын байгаа газарт бүрт гарсан хэрэг зөрчилийн эзэн нь Шинэбаяр байхымуу таминээ.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих