Газрын тосны томоохон орд илрүүлэх судалгаа хийгдэж байна

14vbvb

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдад Газрын тосны газар, болон “Капкорп Монгол” ХХК хамтран газрын тосны хайгуул хийж эхэлжээ.

Нийт  1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулан хийж буй тус хайгуул нь стратегийн томоохон ордыг илрүүлэх зорилготой бөгөөд 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгааг явуулж байгаа аж.

Үүнээс гадна улсын төсвөөр тус аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг дэвсгэрийг хамруулан газрын гүн дэх эрдэст элементүүдийг нээн илрүүлэх хайгуулын ажил хийж байгаа гэнэ.

Мөн Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутагт Австралийн хөрөнгө оруулалттай “Би Ди Би Эл” ХХК  хайгуул, судалгаа хийж, 75 сая тн нүүрсний нөөцийг тогтоожээ.

 

ugluu.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих