Зөрүүд сайд зоргоос болж 3.2 тэрбумын эмнэлэгийн аппарат эвдэрчээ

2e976a2bf4c9471big
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгоно болгохгүй гэж маргасаар жил гаруйн хугацаа өнгөрлөө. Харинтөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг та бидний нэрлэж заншснаар “цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгосон.
Ингэж эмнэлэгүүдийг нэгтгэх явцад Монгол улсдаа л хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлсэн юм. 3,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг аппарат  нь тархи, мэдрэлийн системийн болон хавдрын өвчинг нарийн оншлох хамгийн сүүлийн үеийн аппарат бөгөөд  оруулж ирснээс хойш хоёр удаа туршсанаас нэг ч удаа ашиглаагүй байсан гэнэ.
Харамсалтай нь өчигдөр шөнө  03 цагийн орчимд 3,2 тэрбумын өртөг бүхий тус аппаратын  MRI төхөөрөмж эвдэрч, дэлбэрэлт өгчээ. Энэхүү  MRI төхөөрөмж нь хүчтэй соронзтой тэр нь тогтмол халдаг учраас хөргөхөөр шингэн гели хэрэглэдэг байсан байна. Гэтэл маргаантай  байгаа эмнэлгийн барилгын ажлаас болж хэд хэдэн удаа тог тасалж төхөөрөмжийн гелийн хэмжээ багассан байна. Үүнээс болж улсын хэмжээнд хоёроос гуравхан байдаг аппарат эвдэрчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих