МИАТ-ийн маапаантай гэрээний зөрчилтэй санхүүгийн бүртгэлүүд
МИАТ ХК-иас дайны эрсдлийн даатгал нэрээр гадагш гаргасан их мөнгөний асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэ мөнгийг зорчигчдын тийзний үнэн дээр 5 доллар нэмж хурааж эхэлснээс хойш орж ирсэн орлогыг МИАТ ХК нягтлан бодох бүртгэлийн хууль журмыг зөрчин өөр өөрөөр тусгаж иржээ. Тухайлбал, 2001-2002 оны даатгалын хураамжийн орлого 820 орчим сая төгрөгийг “Өглөг” дансанд хуримтлуулан бүртгэж байснаа жилийн эцэст “Хуримтлагдсан ашиг” дансанд хаасан байна. 2003 оны даатгалын хураамжийн орлого 700 орчим сая төгрөгийг “Өглөг”-өөр бүртгэснийг онгоцны даатгалын зардлыг бууруулах бичилт хийж хаасан байна. 2004 оны хураамж 650 орчим сая төгрөгийг мөн л даатгалын зардлыг бууруулах бичилт хийж, 420 гаруй сая төгрөгийг үйл ажиллагааны бус орлого гэж бүртгэлд тусгасан байх юм. 2005 оны орлого 1 тэрбум 300 сая орчим төгрөгийг мөн л үйл ажиллагааны бус орлогоор бүртгэсэн байна. 2006 оны санхүүгийн жилд хуримтлагдсан даатгалын хураамжийн орлого 1 тэрбум 310 орчим сая төгрөгийг өглөгөөр бүртгэж байснаа оны эцэст 1 тэрбум 150 сая төгрөгийг үйл ажиллагааны бус орлогоор залруулах бичилт хийсэн ажээ. Үүнээс хойших 2007, 2008, 2009, 2010 оны 10 тэрбум орчим төгрөгийг бүгдийг хураамжийн өглөгөөр бүртгэж байгаад оны эцэст үйл ажиллагааны бус орлогоор бүртгэлд тусгаж байжээ. Энэ хугацаанд олон аудит хийгдэж байсан ч нэг нь ч “МИАТ” ХК-д даатгалын орлогыг санхүүгийн бүртгэл, тайланд хэрхэн тусгах талаар чиглэл өгөөгүй байх юм.
2008 онд тус групптэй BWA31-53106808 MN тоот гэрээг байгуулжээ. Энэ гэрээндээ 2008 оны төлбөрөөс гадна 2007 оны хураамжийн орлогыг төлөх талаар тусгасан байна.
2009 онд BW15-326805 MN гэрээ байгуулж төлбөр шижлүүлэхдээ 2007 оны 4 дүгээр улирлын төлбөрийг нөхөн төлсөн байна.
2010 онд BW22-894277 MN гэрээ байгуулан энэ гэрээний дагуу 1 тэрбум 700 сая орчим төгрөгийг шилжүүлсэн байна.
МИАТ ХК нь дайны эрсдлийн даатгалын хураамж 5 долларыг одоог хүртэл зорчигчдоос авч байгаа. Ц.Орхон захирал энэ даатгалын орлого зарлагын тухай асуудал босч ирмэгц өнгөрсөн сарын 14-нд Б/335 тоот тушаал гарган уг орлогыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тээвэрлэлтийн орлого” болгож бүртгэхээр болжээ.
URL: