Их хэмжээний хуурамч юань гүйлгээнд оржээ

17375

Энэ сарын 3-ны өдөр “Найман шарга” төвийн валют солих цэгт иргэний сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрч, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-д зорчин худалдаа наймаа хийх нь ихэсч, тус улсаас худалдан авсан хуурамч юань гүйлгээнд их хэмжээгээр оржээ. Тиймээс иргэдэд Эрүүгийн цагдаагийн газраас  дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.Худалдан авсан юанийн сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон гар утсандаа зургийг авч баримтжуулах, их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ баталгаатай банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийлгэх, таксигаар үйлчлүүлэх болон жижиглэнгийн наймаа хийхдээ харьцаж буй хүний дүр төрх байдлыг ажиглаж болгоомжтой харьцах, хариулт мөнгө, мөнгөн дэвсгэртийг байнга шалгаж авахдаа нууцлалын зэрэглэл усан хээ байгаа эсэхийг үзэж байхыг анхааруулав.

 


URL:

Сэтгэгдэл бичих