Америкийн засгийн газар Хятадын консулын газарт гал тавьсан сэжигтнийг шүүхэд өгчээ

2239475_500x500    БНХАУ-аас Сан-Францискод суугаа консулын газрын хаалганд гал тавьсан Хятад гаралтай иргэн Фэн Яньфэн гэх эрэгтэйг Америкийн засгийн газар Холбооны шүүхийн харьяа умард Калифорнийн шүүхэд өглөө. Тэрээр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгагдаж байна.

Орон нутгийн цагаар 1-р сарын 1-ний орой, Фэн Яньфэн БНХАУ-аас Сан-Францискод суугаа консулын газрын хаалганы өмнө байсан микро автобуснаас хоёр савтай бензин авч, консулын газрын хаалганы ойролцоо гал тавьж танхайрсан юм. Түүнийг 2004 онд Америкт байнгын оршин суух эрхтэй болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

\Д.Х\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих