Ерөнхий прокурор Д.Энхбат агсны дүү бусдад зодуулсан хэргийг нэн даруй шалгахыг үүрэгдлээ

Дамирангийн Энхбат агсны дүү Д.Баяр бусдад зодуулсан гэх мэдээлэл тархсан.

Харин тэрээр бусдад зодуулсан гэсэн ч өөрөө цагдаагийн байгууллагад хандаагүй болох талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлснийг бид та бүхэнд дамжуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр Д.Баяр өөрийн биеэр хэвлэлийнхэнд анх удаа хандаж, болсон явдлын талаар мэдээлсэн. Ингэхдээ тэрээр Цагдаагийнханд хандахгүй байгаа шалтгааныг нь асуухад ЦЕГ-ын удирдлагуудад итгэхгүй байгаа талаар өгүүлж байсан юм.

Жич: Та бүхэн энэ талаар холбоотой мэдээнүүдээс уншина уу.

Харин өнөөдөр Дамирангийн Энхбат агсны төрсөн дүү Д.Баяр бусдад зодуулж гэмтэл учирсан хэргийг нэн даруй шалгахыг Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Цагдаагийн байгууллагад үүрэг болгосон байна.

О.Ариунбилэг


URL:

Tags: