Хар тамхи хэрэглэсэн хэргээр Д.Сугарын хүүд яллах дүгнэлт үйлджээ
УМБГ-т хар тамхины хэргээр Золбадрал нарын 12 хүнд холбогдох хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Эдгээр сэжигтний дунд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү Ц гэгч байгаа талаар цахим хэвлэлүүд ам уралдан мэдээлж байгаа юм.
Тэд НҮБ-ын 1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын I, II жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, борлуулах зорилгоор хадгалсан, давтан үйлдсэн, улсын хилээр удаа дараа нэвтрүүлсэн, бусдад зарж, борлуулсан гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 192.2 дугаар зүйлд зааснаар шийтгүүлэх бөгөөд шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байгаа.
Ийнхүү тэрээр МИАТ-ын мөнгө угаасан хэрэг, Жастын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргээр шалгагдаж байхад дайран дээр давс гэгчээр сахилгүй хүүгийнх нь эрх дэндэж эцгийнхээ чихийг халууцуулж явна.
fact.mn
URL: