Утаанаас үүдэлтэй хавдар 2016 оноос …

 

Манай улсын аль ч шатны эмнэлэг дээр очиж утаанаас үүдэлтэй иргэд ямар өвчлөл тусдаг вэ? гэж асуувал эмч нар ихэвчлэн амьсгалын замын өвчин, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа өвчин (астам)-тэй холбож тайлбарладаг.

Харин Халдвар Судлалын Үндэсний төвийн Уушигны тасгийн эмч, судлаачид 2011 онд Утаа тоосонцроос үүдэлтэй хорт хавдрын талаар судалгаа хийжээ. Утаанаас үүдэлтэй хавдар утааны нөлөөнд өртсөнөөс хойш 10-15 жилийн дараа дэлгэрдэг тул тэр мөчлөг нь 2016 оны хавьцаа тохиож байгаа аж.

Тэдний тодорхойлсноор, Нийслэлчүүдийн дунд утаа, тоосонцроос үүдэлтэй хорт хавдрын “үсэрхийлэл”-ийн үе гурван жилийн дараагаас тахлын хэмжээнд очих юм байна. Манай оронд хамгийн өргөн тархалттай элэгний В, С вирүсын өвчлөлөөс үүдэлтэй хавдар “утаанаас үүдэлтэй хавдар”-т байраа тавьж өгөх буюу бараг дарагдах хэмжээнд очих магадлалтай байгаа аж.

 

Утаанаас үүдэлтэй хавдар утааны нөлөөнд өртсөнөөс хойш 10-15 жилийн дараа дэлгэрдэг тул тэр мөчлөг нь 2016 оны хавьцаа тохиож байгаа аж. 

Иймээс цаашид Халдвар Судлалын Үндэсний төвийг өргөтгөх юм уу эсвэл “Утаанаас үүдэлтэй хавдар”-ын шинэ эмнэлэг байгуулахад ч хүргэх бололтой.

Харин утаанаас үүдэлтэй өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Дотрын тасгийн эмч Э.Энхцэцэг дараах зөвлөгөөг өглөө.

“Иргэд гэрийн нөхцөлд гэрийнхээ агаарыг чийгшүүлэх, чийгтэй алчуураар тогтмол цэвэрлэгээ хийх шаардлагатай. Харин гэр бүлийн гишүүд хамрын хөндийгөө цэвэрлэх, маск зүүж занших, зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн хийх, амралтын өдөр агаар салхинд гарч занших нь хэрэгтэй” гэв.

Мөн утаа эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй талаар иргэд ямар ойлголттой байгааг тодруулахад ихэвчлэн амьсгалын замын өвчлөл болон ураг амьгүй болж буй талаар ярьсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих