УИХ гишүүн Р.Амаржаргалыг “аргамжиж” орхилоо

 

 

 

“Хайртай, хайргүй” гэж цэцгийн дэлбээ тасалдаг шиг л УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Амаржаргал гишүүнийг “Огцруулна, Огцруулахгүй” гэсээр хэдэн ч хуралдаан дамжсан.

Харин цэцгийн дэлбээ  “Хайртай” гэж үлдээд Р.Амаржаргал гишүүнийг УИХ-аас явуулахгүй гэсэн байна шүү.

Хуралдааны үеэр гишүүн О.Баасанхүү: “Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасан боловуу гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ олигархиудтай хэл амаа ололцоход хэцүү байна. Хуульзүйн сайд өнөөдөр хүний нэр төрд халддаг мөртлөө авлигалыг цэцэглүүлж байна. Р.Амаржаргал гишүүнийг энэ авлигачид аалзны тортой тэмцэхэд хамтраасай гэж бодож байна. Та юунаас ч бүү ай” гэж санаа тавьжээ.

Хамгийн сүүлд нь Р.Амаржаргал гишүүн: “Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих, шударга бай гэдгийг сонгогч нар захидаг. Одоо зөв шийдвэр гаргахгүй бол, засаж залруулах зүйлээ засахгүй бол цаашдаа эвгүй л зүйл рүү орох байх” гэжээ.

Үүний дараагаар санал хураалтыг нууцын горимд явуулж  65 гишүүний 34 нь зөвшөөрч 52,3 хувийн саналаар Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхгүй гэж шийджээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих