Н.Энхбаяр дахин хагалгаанд орно

УӨЦӨЖЦӨЦБНСУ-ын Сөүл хотод эсийн алдагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал дээрдэж байгаа ч дахин хагалгаанд орохоор болжээ.

Тэр нь чухам ямар төрлийн хагалгаа гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь түүнийг одоо чухам ямар хагалгаанд орох гэж байгааг намынхан нь ихэд нууцалж байгаа юм.

Түүний гэр бүлийнхэн нь ч энэ талаар ам нээхээс татгалзаж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаяр одоогоор чихний болон шөрмөсний хагалгаа хийлгэсэн нь амжилттай болсон бөгөөд энэ нь дөрөв дэх хагалгаа нь болох гэнэ. Тэрбээр БНСУ-д эмчлүүлсэн хоёр сарын хугацаанд 1.5 кг жин нэмсэн байна.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих