Дотор гаралтай “үхэр толгойт” М.Энхболдынхон Сангийн яамыг сайхан хулхидлаа
Шадар сайд М.Энхболдынхон Сангийн яамнаас нэлээд мөнгө аваад оронд нь салхины ая даахгүй хэврэг байшин бариад өгчихөж.
М.Энхболдынхон гэдэг учир нь тус байшинцарын тендерийг “хүчээр” авсан Пума констракшн компани нь эрхэм шадар сайдын зузаан түнш болохоор тэр. Уг компани нь тендерийн мастеруудын нэг гэж байгаа.
Гэтэл барьсан барилгууд нь хэтэрхий хэврэг. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хууна гэдэг шиг. Томоохон тендерүүдийг авч сурсан Пума констракшн компани нь IV төрөхийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон аж.
Тэр байшин нь хэзээ нурж олон олон эх, нярай хүүхэд дарагдаж эндэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ янзаараа бол ганц хоёр сар болоод л осол гарах магадлалтай.
Ганц шөнийн цасан шуурганы ая даагаагүй Сангийн яамны өргөө 4,4 тэрбум төгрөг болсон гэх. Тэр их мөнгийг нэг шөнийн дотор салхинд хийсгэчихэж байгаа юм чинь түүнээс арай бага өртөгтэй байшин нэг цагийн дотор л “хийсэж” одох нь тодорхой.
Энэ маягаар “цаасан байшингууд”-дад мөнгө цацаад байвал өнөө муу төсвийн хэдэн халтар төгрөг маань юухан л удаан тэсээ аж. Үүнийг үзэж шалгаж хүлээж авсан Мэргэжлийн Хяналтынхан ямар шалгуураар зөвшөөрөл өгсөн юм бол доо хөөрхий.
Б.Батсайхан
now.mn
URL: