С.Ганбаатар гишүүн бусдыг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагдах бололтой

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэр төрөө эрхэмлэдэг нэгэн бололтой. Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа өдрийн сонинд ярицлага өгөх үеэрээ С.Ганбаатар ги шүүнийг “Фэнг-Шүйгээр бол надаас илүү, харин уул уурхайн мэдлэгээр надаас дутуу” гэсэн утгатай зүйл хэлчихсэн аж.
Харин түүний энэ үгэнд эрхэм гишүүн эмзэглэж, нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандсан байх юм. Уг асуудлыг “Хан-Уул дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр төр гутаагдсан” гэж үзжээ. Н.Алгаагийн хувьд шүүхийн шийдвэрт гомдолтй байгаа ч гэсэн давж заалдахгүй гэнэ.
МУУА-ын гүйцэтгэх захирал Н.Алгаа нь “УИХ-ын гишүүн С.Ганбаатар түүнийг шүүхэд өгөхөөсөө өмнө телевизээр ярилцлага өгөхдөө гүтгэлэг явуулсан. Тэгэхэд би сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Маргаан үүсээд хоёулаа үзээд яахав гэж бодсон. Би С.Ганбаатарт хандаад “Уул уурхайн талаарх мэдлэг чинь надаас илүү гэдгийг шүүх нотолсон байна шүү.
Тийм учраас уучлалт хүсье” гэхгүй юу. Гэтэл С.Ганбаатар дүү сэтгэл ханалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан гомдол гаргасан. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэн УИХ-ын гишүүн С.Ганбаатараас уучлалт хүсмээр байна. Гэхдээ би С.Ганбаатарын талаар шүүхэд гомдол гаргана” хэмээсэн юм.
Эрхэм гишүүний хувьд өөрийн нэр төрийг гутаагдсан гэдгийг шүүхээр нотуулчихсан байна. Харин одоо С.Ганбаатар гишүүнд гүтгүүлсэн Н.Алгаа шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдчихлээ.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих