Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол Бахархлын өдрөөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

 

Энэ сарын 04-ний өдөр буюу ирэх даваа гаригт тохиох юм. УИХ-аас өнгөрсөн жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Монгол Бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан.

 

Иймээс  амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж мэдэгдэв.


URL:

Сэтгэгдэл бичих