Б.Хурцын шүүх хуралд манай талаас хоёр төлөөлөгч оролцоно

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал маргааш Лондонд болно.

Шүүх хуралд манай талаас Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Эрчин сайд Б.Алтангэрэл, тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор нар оролцоно. Английн шүүхээс түүнийг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг өнгөрсөн хугацаанд таван удаа хэлэлцэж, зургаа дахь удаагийн шүүх хурлаар тус улсад шилжүүлэх шүүхийн захирамж гарсан юм.

Харин энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурлаар түүнийг Германы талд шилжүүлэхгүй гэсэн асуудлыг шүүнэ. Лондонд болж буй шүүх хурлаар Б.Хурцын хүн хулгайлсан хэргийг хэлэлцэхгүй учраас түүний гэр бүлийнхэн оролцох боломжгүй аж.

М.Ариунтуул http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих