Энгийн үед нүүрээ буддаггүй хөтлөгч Э.Уянгын хувийн зургаас
“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олонд танигдсан Э.Уянга өнгөрсөн хавар МУИС-ийн утга зохиолын ангийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болсон. Түүний найз залуу Ц.Чойжилсүрэн мөн тус телевизэд хөтлөгчөөр ажилладаг бөгөөд тэд үерхээд багагүй хугацааг үдсэн.
Дашрамд дуулгахад, найз залуугийнхаа ээжээр хонхны баярын дээлээ урлуулж байсан азтай Э.Уянга “Хэцүү анги”-аас гадна “Миний муу аав”, “Амьдрал чиний төлөө” зэрэг кинонд тоглож дэлгэцэнд дүрээ мөнхөлж байсан бол хамгийн сүүлд “DOZ” интэртайнметийн “Кино шиг амьдрал” УСК-нд гол дүр бүтээсэн. Харин түүний аав Г.Энхтөр, ээж Н.Байгаль нар “Ядуугийн зовлон”, “Сарны нулимс” зэрэг кинонуудыг найруулсан уран бүтээлчид ажээ.
URL: