Солонгос киноны эсрэг суулт болно

Солонгосын олон ангит кино манай улсад төдийгүй айл өрх бүрийн хойморт залраад удаж буй. Үүнийг эсэргүүцэн суулт зохион байгуулах санаачлага гарсан тухай цахим хуудсуудад өрнөж байна. Дэлхийн кино урлагийн мэндэлсэн өдөр болох арванхоёрдугаар сарын 28-нд олон нийтэд хандсан суулт зохион байгуулахаар болсон байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулагч Л.Таванбаяр “Хэдэн жилийн өмнө Солонгосын одод гэгдэх 100 гаруй жүжигчин, уран бүтээлчид БНСУ-ын телевизийн сувгуудаар гаднын кинонууд их гарч байсныг эсэргүүцэн суулт зарласны хүчинд энэ харьцааг эсрэгээр нь өөрчилж чадсан. Одоо Солонгосын телевизүүдээр 70 хувьд нь Солонгос кино гардаг болсон. Суулт маань солонгос киноны эсрэг биш юм. Тэд нар тэндээ киногоо хийдэг л юм байгаа биз. Харин Монголд л үзүүлэхээ больчихмоор байна. Үзүүлсэн ч хяналттай баймаар байна. Солонгост хэзээ ч хаад байгаагүй. Харьяалсан улсаас нь томилсон вангууд л байсан. Гэтэл манай телевизүүдээр үзүүлээд байгаа сериалуудад манай нүүдэлчин угсаатай Зүрчид, Кидан аймгуудыг ялсан тухай үзүүлдэг. Энэ чинь түүх гуйвуулж буй хэрэг. Ирээдүй маань ийм түүхэнд итгэвэл яах юм бэ. Удахгүй манай их хаадыг ялж байсан гээд кино хийгээд, түүнийг нь манай телевизүүд гаргаад эхэлбэл яах вэ. Ер нь Солонгос соёл Монголын залуусыг арай л дэндүү сул дорой болгож байна. Өдөр болгон хэрүүл, зодоон, өвчин зовлон харуулсан кино үзсээр байх уу” гэжээ. Тэрбээр уг арга хэмжээг дэмжин оролцохыг цахим хуудсаар уриаллаа.

URL:

Сэтгэгдэл бичих