Иргэн Чойнзоогийн ач vрс Хєшєєтийн уурхайг євєрлєгч хошуу руу зєєвєрлєж дуусах нь ээ
“Элгэн нутаг Сутай хайрхан” ТББ-аас урьд ємнийн цагт євєрлєгч хошууны иргэн Чойнзоо Монгол нутагт оршин сууж, тєрvvлсэн ач
vрсийнх нь vр удам МАХН-ын ивээл дор тєрийн єндєр албан тушаалд дэвшиж, эрх мэдэлд хvрсэн У.Барсболд хэмээн тvмнээ зарлан жагсаал цуглаан зохион байгуулж байсан нь саяхан шиг. Энэ цагаас эхлэн сайд асан У.Барсболдыг євєрлєгч хошууны гарал, удам угсаатай гэдгийг Ховд нутгийнхан мэддэг болжээ. Энэ ч яахав. Хэн, хаана тєрж, єсч бойжих нь ертєнцийн жам юм хойно. У.Барсболдод хамаарах зvйл огтоос огт биш л дээ.
Харин шууд хамаатай зvйл гэвэл Ард Аюушийн “Цэцэг нуурын бослого” гэвэл монголчууд vvх тvvхээсээ ч ёстой андахгvй. Байгаль орчны сайд байхад нь У.Барсболдыг Домогт Цэцэг нуурын лаг шаврыг євєрлєгч хошуу руу хил гарган зєєвєрлєх эрхийг хэсэг хятад иргэнд олгосон эзнээр Ховдчууд тодруулж, нуурын ус ширгээсэн гэм зэмийг сайдад тохож эсэргvvцлийн жагсаалд нутаг усныхан нь нэгдсэн байсан.
Энд Цэцэг нуур ширгэж байхад магадгvй євєрлєгч хошуунд нэгэн Цэцэг нуур vvсч долгилон цалгилан байгаа ч юм билvv мэдэхгvй юм даа. Хааны алба халаатай гэгчээр сонгуулийн дараа сайд ч ажлаа єгч, шуугиан тэгсхийгээд намжиж билээ. Харин “чоно борооноор” гэгчээр У.Барсболд Ховд нутгаас нуурын ус биш нvvрсний ордыг євєрлєгч хошуу руу зєєвєрлєхєєр улайрч эхэлсэн нь цєс ихтэй эх оронч Ховдчуудын эсэргvvцэлтэй тулгаралгvй яахав дээ.
Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт хэдэн зууныг дамжин оршиж ирсэн Хєшєєтийн их уурхай Чойнзоогийн vр удмынхны арааны шvлсийг асгаруулаад зогсохгvй євєрлєгч хошуу нутгийнхан тэдэнтэй ханьсан нийлж, Хонгконгийн хєрєнгийн бирж дээр хятад орондоо авлига, луйврын гэмт хэрэгт БНХАУ-ын тєрийн хуулийн дээд хэмжээ авахаар болоод байсан Ли си гэгч нєхрийн нэр дээр “Хєшєєтийн их уурхайн” хувьцаа гаргаж, 2.7 тэрбум ам.долларын хєрєнгє босгоод авчээ.
У.Барсболд Монгол Улсын стратегийн 15 орд газрын жагсаалтаас орон нутгийн жижигхэн уурхай хэмээн сугалж орхиод, 2010 онд 1 сая тонныг 2011 онд 3 сая тонн, 2012 онд 5 сая тонныг БНХАУ-ын зvг ачиж гаргахаар тэд тооцоолжээ. Гонконгийн хєрєнгийн бирж дээр “Mongolia Energy Corporation” компанийн гvйцэтгэх захирал Шаеффер Монголын Хєшєєтийн их уурхайгаас 8 сая тонн нvvрсийг БНХАУ-д нийлvvлнэ хэмээн эзэн хvн шиг мэдэгджээ.
Монгол Оросын хайгуулчид социализмын vед Хєшєєтийн уурхай 25 сая тонн нєєцтэй, 150-200 жилд ашиглах боломжтой хэмээн тогтоосон боловч Австралийн Лейтом компани Хєшєєтийн их уурхайд 460 сая тонн коксжсон нvvрсний нєєцтэйг тогтоож, Хєшєєтийг эзэгнээд байгаа У.Барсболдын “Мон Эн Ко” ХХК-тай 220 сая ам.долларын єртєгтэй гэрээ байгуулж, олон улсын хэмжээнд интернэтээр зарласан байна.
Эрдэс баялгийн зєвлєл Хєшєєтийн орчимд хоёрхон га газарт явуулсан хайгуулын vр дvнд 87.5 сая тонн нєєцтэйг тогтоосон. Харин Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Мєст, Цэцэг, Алтай, Vенч сумдын нутгийг дайрсан 66 мянган га газарт нvvрсний их нєєцийг тогтоох хайгуул шинжилгээний явцад 4.4 тэрбум тонн нєєц бvхий нvvрсний орд болох нь тогтоогдоод байна. У.Барсболдтонгууд хайгуул нь дуусаагvй орон нутгийн уурхайг стратегийн орд биш хэмээн аятайхан аргаар бултдаг.
Дуулиантай “Таван толгой”-н орд 6.5 тэрбум тонн нvvрсний нєєцтэй. Орон нутгийн жижиг хэмээх нэрийн дор халхавчлагдсан Хєшєєтийн их уурхай 2.4-4.4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй. Таван толгойн орд монголчуудад vvцээ нээж эхэллээ. Мэргэжилтний тооцоолсноор 6.4 тэрбум тонн коксжсон нvvрсний нєєц бvхий Тавантолгойн орд газрын лицензийг эзэмшигч тєр “Эрдэнэс Тавантолгой” ХК байгууллаа.
Энэ компани нийтдээ 15 тэрбум тооны хувьцаа гаргах бєгєєд тvvнийхээ 10 хувийг иргэддээ бас 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжvvдэд арилжаалах, мєн 30 хувийг гадаад, дотоодын хєрєнгийн зах зээл дээр худалдаж борлуулна. Нийт 15 тэрбум хувьцааны 10 хувь нь нэг тэрбум 500 сая хувьцаа болно. Тvvнийгээ Монголчууддаа хувааж єгєхєд хvн бvрт 500 орчим хувьцаа ногдоно. Тавантолгойн ордоос хvн бvр эхний ээлжинд 500 ам.долларын хувьцаа эзэмших нь тодорхой боллоо. Гэтэл тvvний бараг тэн хагастай тэнцэх хэмжээний стратегийн ордыг “Орон нутгийн уурхай” нэрээр халхавчлан У.Барсболд ганцаарханаа ємчилж болно гэж vv. Одоо Ховдын Хєшєєтийн их уурхайд гадаадын vндэстэн дамнасан луйварчин корпорациудын тєлєєлєгчид аялах нисэх буудал босч ирэхээр болж, тєрийн мэдэлд байх ёстой нvvрсний их нєєцийг цєєн тооны олигархиуд хуваагаад завшчих юм гэж vv? Тавантолгойд 15 тэрбум хувьцаа гаргаж байгаа бол Хєшєєтийн их уурхайд 8 тэрбум хувьцаа гаргаж ард олноороо хєрєнгєжиж ядуу дорд байдлаас салж, дэлхийн сонорыг Чингисийн vр сад баян чинээлгээрээ мялаая. Ганц У.Барсболд биш.
А.Тамир
Өнөөдрийн тойм
URL: