Мөнгөний бодлогыг нэмэлт хуралдаанаар хэлэлцэнэ

63dbcdbc80a73077e21174b095029074_L УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсны дагуу энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган гурван удаа хуралдахаар товлогджээ.

УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногт хэлэлцэх асуудал хуримтлагдсантай холбогдуулан мягмар гарагт нэмэлт хуралдаан зарлаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болжээ.
Тэгвэл пүрэв, баасан гарагт хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хууль, тогтоолын төслүүд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг багтжээ.Мөн энэ долоо хоногт чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дараалалд оруулсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийх болжээ.

Н.Туяа

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих