Н.Энхбаярт Шадар сайдын суудал амлаж, АМЫГ НЬ ТАГЛАСАН УУ

МАХН-ын Их, Бага хурал хаалттай хаалганы цаана єрнєдєг нь бvр уламжлал болсон зvйл. Єчигдєр болсон тус

намын Бага хурлыг намын дарга С.Батболд нээж гишvvдийн ирцийг танилцуулж, хурал даргалах бvрэлдэхvvнийг баталсны дараа хаалгаа дангинатал тvгжээд авсан. Бага хурлын хийх ажил бол Их хурлаар хэлэлцэх асуудлаа батлах. Уг нь, Их хурлаар хэлэлцэх асуудал бараг тодорхой болчихсон байдаг. Vvнийг нь гишvvд нэгэн зэрэг гар єргєж батлаад л болоо. Vvнээс єєр vйл явц єрнєдєггvй, єрнєх ч учиргvй. Харин энэ удаад намын удирдлагуудын баталсан Их хурлын сценарт єєрчлєлт орсон бололтой. Энэ єєрчлєлтийн гол эзэн экс Ерєнхийлєгч Н.Энхбаяр гэнэ.

Тэрээр хэдэн сарын ємнєєс л намынхаа эсрэг vйл ажиллагаа идэвхтэй явуулж эхэлсэн. МАХН Их хурлаа тайван, ямар нэг асуудал vvсгэхгvй хийхийн тулд экс Ерєнхийлєгчийн амыг хаах хэрэгтэй болж. Тиймээс тэд намбар ваанд Шадар сайдын суудал амлахаар болсон гэнэ. Тэр ч бvv хэл, дараагийн удаа ийм хувийн тоглолт хийхгvй байх амлалт хvртэл тvvнээс авсан гэнэ. Бас нэг сонирхолтой мессэж нь Н.Энхбаярын гэх тодотголтой Сvх жанжны талбайн урд байрлах єндєр байшингийн барилгын ажил зогссон байгааг нь vргэлжлvvлж, дуусгах тухай ч намынхантай тохироо хийсэн аж. Ямартай ч, экс дарга энэ удаад утасны vзvvрээс атгаад амжсан. Гэхдээ Н.Энхбаярын сэтгэл Шадар сайдын суудалд сууснаар амарна гэж vv. Тєрийн бvхий л єндєр албан тушаалыг хашиж vзсэн тэрээр сvvлийн vед яг л “Алтан загас”-ны эмгэн аятай аашлах болсон.
Уг нь, МАХН-ын XXVI Их хурлаар Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 жилийн алдаа оноонд vнэлэлт дvгнэлт єгч, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох гэнэ. Тvvнчлэн XXV Их хурлын шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх, Намын нэр vзэл баримтлал, болоод бусад асуудлын талаар хэлэлцэх юм. Гэхдээ энэ дараалал зарим хvнээс болоод єєрчлєгдєж мэдэхийг Ху намын гишvvд єєр хоорондоо шивэр авир хийж байна.

Их хурлаар намынхаа даргын “толгойг” авахгvй

МАХН нэрээ єєрчилж, МАН болсноор хамтарсан Засгийн газраас гарах нь гэсэн яриа сvvлийн vед газар авсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл хэмээн тус намын Удирдах зєвлєлийн гишvvн Д.Лvндээжанцан хэлсэн юм. Мєн Их хурлаар МАХН-ын дарга С.Батболдыг батламжилна гэсэн яриаг намын удирдлагууд vгvйсгэсэн. МАХН-ын одоогийн дарга С.Батболд намын дvрэм, журмын дагуу л сонгогдсон. Намын дvрэмд намын дарга Ерєнхий сайд байна гээд заачихсан. Энэ дагуу явж байгаа гэдгийг ч мєн хэлсэн юм. Сvvлийн хоёр сарын турш улс тєр тэр чигээрээ МАХН-ын Их хурлаар амьсгалсан. Ямар асуудал хэлэлцэж, юу шийдэх бол, vнэхээр шинэчлэгдэх болов уу гээд олон таамаг дэвшvvлж байлаа. Энэ эргэлзээ єнєєдєр тайлагдана.
Харин саяхнаас МАХН-ын даргыг єєрчилж УИХ-ын гишvvн Є.Энхтvвшин энэ суудалд очих гэнэ гэсэн мессеж нисэх болж. Гэхдээ энэ МАХН-ын нисгэдэг зохион байгуулдаг ээлжит “бор шувуу” байсан гэдэг нь тодорхой. Ямартай ч, энэ удаагийн хурлаар намынхаа даргын “толгойг” тасдахгvй гэдгээ намын томчууд ам тангараг єргєх нь холгvй юм болов.

Хуульд захирагдахыг мэддэггvй МАХН

Улс тєрийн нам нэрээ солихоор бол Улсын Дээд шvvхэд дахин бvртгvvлдэг журамтай. Харин энэ дvрэм МАХН-д vйлчлэхгvй. Тус намын дарга С.Батболд “Манай нам хуучин нэрээ сэргээж байгаа, тиймээс Улсын Дээд шvvхэд дахин бvртгvvлэх шаардлагагvй. Нам татан буугдаад єєр нэр авах тохиолдолд л Дээд шvvхэд бvртгvvлдэг” гэлээ. Ингээд хараад байхаар Дээд шvvхэд бvртгэлтэй 17 нам бvгд МАХН шиг хоёр нэртэй юм биш байгаа даа гэсэн бодол тєрєх боллоо. Ямар нэг зvйл болвол манайх нэрээ сэргээж байгаа юм гээд єєр шинэ нэртэй болчих вий дээ.

Удирдах зєвлєлийг шинэчилнэ, харин хэн “лааз єшиглєх” бол…

Мэдээж хэрэг тус намд хэлэлцэх асуудлын дараалалд багтаагvй ч хэлэлцэх шаардлагатай асуудал байна гэдгийг хэсэг гишvvн нь хэдэн сарын ємнєєс ярьж эхэлсэн. Тэдний хэлж буйгаар намын Удирдах зєвлєлийг 100 хувь шинэчлэх ёстой гэнэ. Одоогийн Удирдах зєвлєлд УИХ-ын гишvvд цєєхєн байгаа учир гаргаж буй шийдвэр нь даацтай байж чадахгvй байна гэж шvvмжилдэг. Тиймээс Удирдах зєвлєлд УИХ-ын гишvvдийг тvлхvv оруулах санал гарчээ. Тус намын Удирдах зєвлєлд С.Баяр, Є.Энхтvвшин, Ч.Хvрэлбаатар, Д.Оюунхорол, Ц.Даваасvрэн, Н.Энхболд, Д.Зоригт нарыг оруулахаар зэхэж байгаа аж. Мэдээж хэрэг Удирдах зєвлєлєєс хасах хvнээ ч тэд сонгосон. УИХ-ын гишvvн Р.Раш, М.Энхболд болоод саяхан МАСЗХ-ны ерєнхийлєгчийн суудлаа єгсєн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болоод бас бус нєхдийг “хєєхєєр” болсон гэнэ.
Харин НАМЗХ-ны ерєнхийлєгч Л.Оюун-Эрдэнэ, НАМЭХ-ны ерєнхийлєгч Д.Алтай нар Удирдах зєвлєлд орно гэж тэмvvлж байгаа сурагтай. Юутай ч энэ удаагийн Их хурал намынхаа Удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнд цус сэлбэх нь тодорхой харин хэн багтаж, хэн “лааз єшиглєх” бол…

Намын дvрмийн ээлжит єєрчлєлт нь ухралт уу

МАХН-ын XXIII Их хурлаас бусад бvх хурлаар тус нам дvрэмдээ єєрчлєлт оруулж байжээ. Энэ удаад ч гэсэн намын дvрмээ єєрчилнє. Намын дvрэмд орох єєрчлєлт зєвхєн удирдлагуудад л таалагдаж байгаа гэнэ. Харин намын жирийн гишvvдийн толгойг жинхэнэ тасдах заалт орсон аж. МАН-ын дvрэмд эв нэгдэлд харш vйлдэл удаа дараа явуулсан, олонхийн саналаар дэмжигдсэн шийдвэрийг эсэргvvцсэн бол намаасаа хєєнє гэнэ. Тэгэхээр МАХН єнєєх л соц нийгэм рvv ухарч байх шиг. Ху намынхан дотоод сахилга батаа дээшлvvлэхийн тулд хамгийн харгис гэмээр зvйл заалт дvрэмдээ оруулж буй нь энэ.

Экс Ерєнхийлєгч нар захидлаа илгээлээ

Vе vеийн Тєрийн тэргvvнvvд намынхаа Их хуралд ач холбогдол єгч байх шиг байна. Экс Ерєнхийлєгч Н.Энхбаяр намдаа “Ил захидал” илгээжээ. Мєн хоёр дахь Ерєнхийлєгч Н.Багабанди “МАХН-ын XXVI Их хуралтай холбоотой дєрвєн хариулт” гээд нийтлэл бичиж. Ер нь, энэ удаад МАХН-ын vе vеийн дарга нар дуугvй суухын хvссэнгvй бололтой.
МАХН доторхи сєрєг хvчин болох “Эрдэмтдийн бvлгэм”-ийнхэн бид жагсана цуглана бидний шаардлагыг биелvvлэхгvй байна хэмээн баахан л зvйл ярьж байсан. Харин яг зэрэг нэмэхийн ємнє тэд vvнээсээ ухарчээ. Нєгєє жагсаал цуглаан хийнэ гээд байснаа “Энэ удаад бид жагсаал цуглаан хийж ямар нэгэн бичиг сэлт явуулахгvй” гэж байлаа. Гэхдээ тэдэнд ямар нэг дарамт, шахалт ирсэн ч юм уу, албан тушаалын амлалт єгсєн ч байхыг vгvйсгэж боломгvй.

Хєдєєгийн тєлєєлєгчид “Баянгол”, “Зvч” зочид буудалд тухалжээ

Их хурал намын гишvvдээсээ 801 –ийг нь нэг дор цуглуулна. Vvнээс орон нутгаас 517 тєлєєлєгч оролцохоор ирнэ гэсэн vг. Хєдєє орон нутгаас ирсэн тєлєєлєгчєє тус нам “Баянгол”, “Зvч” зочид буудалд тухлуулжээ. Мэдээж хэрэг хуралд оролцож байгаа хvмvvстээ зориулж уламжлал ёсоор бєхийн барилдаан, баярын хурал, хvндэтгэлийн зоог гээд бас бус арга хэмжээнvvд ар араасаа хєвєрнє.

МАХН-ын дарга С.Батболдын гуйлт

МАХН дарга С.Батболд сэтгvvлчдийг Их хурлын талаархи мэдээллийг тvргэн шуурхай, vнэн зєв гаргаж єгєєрэй хэмээн хэдэнтэй гуйлаа. Сонин хэвлэлийн хуудаснаа МАХН-ын талаархи таатай, таагvй мэдээлэл байнга нийтлэгдэж байдаг учраас тэрээр ингэж их гуйх нь цаанаа учиртай. Намын дарга хэвлэлийнхнийг тойруулчихаад ингэж ярих нь хэр зєв байдаг юм бол.

АН-аас хуулбарласан уу

XXVI Их хурлаар олон зvйлээ шинэчлэх гэж байгаа тэд мєн имижээ єєрчлєхийг хичээжээ. Хурлын заалны чимэглэл АН-ыг єєрийн эрхгvй санагдуулна билээ. МАХН-ыг ерєнхийдєє улаан єнгєєр тєсєєлдєг, тэгж ч ойлгуулсаар ирсэн. Харин улаан, цэнхэр, цагаан єнгийн хослол АН-ыг эрхгvй санагдуулдаг. Гэтэл Их хурал болох Тєрийн ордны Их танхимыг чимгэлсэн улаан, цагаан, цэнхэр тууз нь АН-ын хурал болох гэж байгаа юм шиг сэтгэгдэл тєрvvлж байлаа. Хурлын зааланд орж ирсэн хурлын тєлєєлєгчид “АН єєрийн эрхгvй санаанд орчихлоо” гэж байсан юм.


URL: