Монголын эдийн засаг өндөр үзүүлэлттэй гарчээ

Монголыг тойрсон орнуудын хувьд эдийн засгийн сааралт ажиглагдаж байна.

Хятад улсын эрэлт буурч байгаа нь Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж буй аж. Иймээс цаашид Монгол улс уул уурхайгаас бусад салбараа түлхүү хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн Чингис бондтой холбоотойгоор эдийн засагт их хэмжээний мөнгө зарцуулагдаж, энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн хэмээн Дэлхийн банкнаас хэлж байв. Монгол улсын хувьд энэ онд эдийн засгийн өсөлт нь 12 хувьтай буюу хоёр оронтой тоотой гарсан нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.

Иймээс цаашдаа энэ эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд бусад улс оронтой адилхан макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Мөн төсвийн зардлаа танах, бусад гадаад нөхцөл байдлаас шалтгаалах савлагаанд өртөхгүй байх арга хэмээ авах хэрэгтэй гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тае Хьюнг Ли хэлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих