Ташкентаас хошой мөнгө, хос хүрэл медальтай ирлээ

Ташкентаас хошой мөнгө, хос хүрэл медальтай ирлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотын “Узбекстан” спорт цогцолборт жүдо бөхийн “Гран при” тэмцээн зохион байгуулагдлаа.

100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 жүдоч өрсөлдлөө.
Тэмцээний эхний эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60кг-д Г.Хэрлэн, 73кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа.

Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78кг-д барилдсан О.Жавзмаа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 81кг-д зодоглосон О.Ууганбаатар, -100кг-д барилдсан Э.Энхбат, 73кг-д барилдсан Г.Одбаяр нар шагналт V байрт шалгарлаа.

Ийнхүү тэмцээнд барилдсан долоон жүдоч медаль хүртэж, шагналт байрт эзэлж олимпийн эрхийн оноогоо нэмлээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих