Д.Зоригтын тарьсан гай ямар “үнэ” хүрсэн бол

Ванкуверт төвтэй Энтри Гоулд компанийн зах зээлийн үнэлгээ 10 хувиар өссөн гэсэн мэдээлэл өчигдөр Mining.com цахим хуудсанд тавигдсан нь анхаарал татлаа.

Түүнд “Компанийн албан ёсны вэб хуудсанд Монголын Оюутолгой ордод эзэмшдэг лицензээ хадгалж үлдэх, цаашид үйл ажиллагаа явуулах талаар Монгол Улсын Засгийн газартай хийж байгаа хэлэлцээрт ахиц гарсан” гэсэн мэдээлэл тавигдсаны дараа ийнхүү өссөн” гэж дурьдсан байв.

Тус компани Оюутолгойн бүлэг ордод эзэмшиж байгаа бүх лицензээ “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхээр болсон гэдэг мэдэгдлийг манай төлөөлөгчид мягмар гарагт хийсэн билээ. Энэ нь нэг ёсондоо Энтри гоулд Оюутолгойгоос гарч байгаа гэсэн үг.

Гэтэл гурвын гурван лицен­зээ бусдад шилжүүлэхээр бол­сон хэлэлцээрийг яагаад “ахиц­тай” гэж нэрлээд, компанийн зах зээлийн үнэлгээ нь нэмэгд­дэг билээ. Манай тал уг мэ­дээллийг хийхдээ “Энтри гоул­дын бүх лицензийг ОТ-д шил­жүүлэхээр боллоо” л гэсэн бо­лохоос асуудлыг яг яаж шийд­сэнээ хэлээгүй. Гэхдээ нэг л зүйл дэндүү тодорхой. Ма­най тал ямар нэг байдлаар нө­хөн төлбөр хийж таарна.

Тэр нь ойролцоогоор хичнээн хэм­жээний юм байх нь ч баг­цаалагдана. Торонтогийн хө­рөн­гийн биржийн tmx.com ца­­хим хуудсанд “Энтри гоулд”-ын зах зээлийн үнэлгээ 40 сая ам.доллар байснаа 10 хувиар өсч, 44 сая ам.доллар болсон гэж бич­сэнээс үзвэл манай тал дор хаяж дөрвөн сая ам.долларын нөхөн төлбөрийн өрөнд орж байгаа нь ойлгомжтой юм.

Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ий /ту­хайн үеийн нэрээр/ сайд Д.Зо­риг­тын ганцхан гарын үсэг ийм хэмжээний өрөнд Мон­г­ол Улсыг орууллаа. Гэвч нө­хөн төлбөр тооцох энэ ар­га нь дэндүү болхи гэдгийг хэлье. Компанийн албан ёсны хууд­санд гарсан мэдээлэлд “Бид ли­ценз шилжүүлэх саналыг хү­­лээж авсан. Гэвч эцсийн шийд­вэр компанийн бүх хувьцаа эзэм­шигчдийн хурлаар орж байж ба­талгаажих ёстой.

Хамгийн гол нь эцсийн үр дүндээ манай хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарах ёс­той юм” гэж бичсэнээс үзвэл эц­сийн шийд хараахан гараагүй бай­гаа юм байна. Талууд тохи­ролцоонд хүрсэн, галт тэрэг хө­дөлсөн ч гэсэн хувьцаа эзэм­шигчид хэрвээ шунах юм бол илүү ихийг шаардах боломж үлд­сэн гэсэн үг. Тэд хүссэндээ хү­рэх боломж бараг үгүй ч гэ­сэн ингэхгүй байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл…

Лицензит талбайд дэндүү их нөөц байгаа.  Уул уурхайн яамны тоо­цоолсноор “Энтри гоулд”-ын ашиглалтын лицензийн тал­байд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 20 орчим хувь нь хамааралтай байгаа юм. Ту­хайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алт­ны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь бай­даг аж.

Оюутолгойн нийт үнэл­гээг 440 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь бий. Зарим эх сурвалж 241.6 тэрбум гэсэн нь ч байна. Ийм их баялгаа  алдаж бай­гаа компани хэдхэн сая ам.доллар аваад зайгаа тавьж өгөх үү.

Оюутолгойн баялагтай харь­цуулаад л “хэдхэн” гэж бай­гаа болохоос саяар тоологдох их хэмжээний ам.доллар шүү дээ. Гэтэл хамгийн шог нь Оюу­тол­гой бүхэлдээ Монголын баялаг бай­даг.
Лицензийг ашиглалтын бол­госон нь манай талын буруу. Бүр тодруулбал, ЭБЭХ-ний сайд Д.Зориг­тын хууль бус үйлдлээс болж ийм байдал үүссэн.

Д.Зо­­ригт тус компанийн хай­гуу­лын тусгай зөвшөөрлийг ашиг­­лалтын тусгай зөвшөөрөл бол­гохдоо “Ашигт малтмалын ту­хай хууль”-ийн 48-ын дөрөв­дүгээр заалт, 25-ын нэгдү­гээр заалтуудыг зөрчсөн бай­на. Аливаа орд газрын нөө­цийг Эрдэс баялгийн мэр­гэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэ­лэл­цээд, АМГ-ын дарга нөө­цийг бүртгэдэг хуультай.

Гэ­тэл энэ заалтыг зөрчин “Айвенх­оу майнз” компанийн нөө­цийг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтээр Эрдэс баялаг, эр­чим хүчний сайд өөрөө нөө­цийг бүртгэсэн байдаг. Энэ нь тө­рийн захиргааны төв бай­гуул­лага төрийн захиргааны бай­гуул­­лагын хийх ажлыг хийж хууль зөрчсөн нь тогтоогдсон би­лээ.

“Энтри гоулд”-ын лицензтэй талбайд “Айвенхоу майнз”-тай гэрээ хийсэн. Оюутолгой ком­пани Монгол Улсын Засгийн га­зартай гэрээ байгуулахдаа Оюутолгойн бүлэг ордыг ашиг­лах гэрээ хийсэн.

Гэтэл гэ­рээ хийсэн бүлэг орд нь “Энт­ри Гоулд”-ын ашиглалтын тал­байд орчихсон байдаг. Энтри гоулд 2003 оноос эзэмшиж бай­сан бөгөөд зүй нь бол эх­лээд энэ лицензийг цуцалж байж Оюутолгойтой гэрээ хийх учиртай байж. Заавал зохи­цуу­лах ийм нөхцөл үүсчихээд бай­хад буюу Оюутолгойн гэ­рээг үзэглэсний дараа “Энтри Гоулд”-д ашиглалтын тусгай зөв­шөөрөл өгчихсөнд л Д.Зо­ригт сайдын гэм оршино.

Нө­гөө­төйгүүр түүнийг хэн нэгний ша­халтаар ийм ажил хийсэн гэж үзэх нь ч байдаг юм билээ. Бо­ловсролтой залуу хэрнээ хэн ч хийхээргүй алдааг хийсэн нь ингэж дүгнэхэд хүргэдэг би­лээ.  Ийм алдаа гаргасан болохоор манай тал ямар нэгэн байдлаар нөхөн төлбөрөөс зайлах аргагүй болж байгаа юм.

“Энтри гоулд”-ын хувьцаа эзэмшигчид нь монголчүүд байж магадгүй

“Энтри Гоулд”-тай холбоотой асуудал огт яригдаагүй байхад Д.Зоригт сайд өөрөө гүйж очоод ашиглалтын лицензийг нь аваад өгчихсөн байдаг нь ин­гэж хардах үндлэслэл болж бай­гаа юм. Энэ компанийн эзэмш­лийн хувь нь их сонин.

Айвен­хоу майнз компани 2004 оны аравугаар сарын 15–нд “Айвен­хоу Майнз Лимитед” болон “Энтри Гоулд Инк” ком­паниуд “Ашиг хуваах гэрээ” (Equity Participation and Earn-In Agreement) байгуулж, “Энтри Гоулд Инк”-ийн 4.6 сая хувьцааг 4.6 сая Канад доллараар ху­дал­даж авсан байдаг. Нөгөө та­лаар, Оюутолгойн ордын 20 хувь эзэмшсэн ийм ком­панийг байлгаад, эрх баригчид таг дуугай яваад байсан нь со­нир­хол татдаг юм.

Өөрөөр хэл­бэл, Оюутолгойн гэрээг бай­гуулахад хүчин зүтгэл гаргасан эрх­мүүдэд ногдсон ”бялууны хэрчим”-нь “Энтри гоулд” байж магадгүй гэж. Хэрвээ энэ үнэн бол “Энтри гоулд”-ын хайгуулын лицензийг яагаад Оюутолгойн гэ­рээ байгуулагдсаны дараа ашиг­лалтынх болгосны учир тай­лагдах юм.

Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой

Энэ хэрэгт ЭБЭХ-ний сайд Д.Зоригт буруутай гэдэг нь дэн­дүү ой


URL: