Цагаачдын усан онгоц живж, 130 хүний амь үрэгдлээ

Цагаачдын усан онгоц живж, 130 хүний амь үрэгдлээ

Европыг чиглэн явж байсан цагаачдын хөлөг онгоц Италийн өмнөд хэсэгт орших Лампедуза арлын ойролцоо осолдсоноос 130 хүний амь үрэгдэж, 250 орчим хүн ор сураггүй болжээ.

Италийн эргийн хамгаалалтыхны мэдээлснээр 130 хүний цогцосыг олж илрүүлээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай гэнэ. Лампедуза хотын захирагч Жузи Николинигийн мэдээлснээр 155 цагаач иргэн эсэн мэнд аврагдсан байна.

Усан онгоцонд Эритрей болон Сомали улсын 500 орчим цагаач зорчиж явсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр гал гарснаас болж хөлөг онгоц живсэн аж.

Түүнчлэн 500 орчим цагаачаас 100 нь эмэгтэйчүүд байжээ. Одоогийн байдлаар хохирогчдын дунд гурван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байгааг Италийн албаныхан тогтоожээ.

Цагаачдын усан онгоц Лампедуза арлын эрэгт хүрэхээс ердөө хэдхэн метрийн зайтай газар осолджээ. Хэргийн газар Италийн аврах багийхан ажиллаж тусламж үзүүлж байгаа гэнэ.

НҮБ-ын мэдээлснээр живсэн усан онгоцон дээр зорчиж явсан цагаачдын ихэнхи нь Сомали, Эритрей улсын иргэд байсан аж.

Х.Көгершин


URL:

Сэтгэгдэл бичих