Бидний дунд ямар нэгэн өш хонзон байхгүй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа С.Эрдэнэ сайдын биш харин яамыг нь шүүхэд өгсөн гэнэ. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ “С.Эрдэнэ сайдыг биш Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг шүүхэд өгөөд байгаа.
С.Эрдэнэ сайд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, дээрх хууль УИХ-аар батлагдсан. Гол нь 1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргасан шүү дээ.
Тэдгээр ээжүүдийн ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой гэж үзээд байгаа юм. Миний хувьд гомдол гаргасан ээжүүдэд хууль эрх зүй, өмгөөлөгчийн туслалцаа үзүүлсэн. Тэрнээс бидний дунд хувийн ямар нэгэн өш хонзон байхгүй” гэжээ.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn”
URL: