АНУ-д томоохон гэмт бүлэглэлийг илрүүллээ
АНУ-д Оросын томоохон гэмт бүлэглэл байгааг илрүүлсэн талаар Калифорниа мужийн дээд шүүх мэдээлжээ.
Тус бүлэглэлд оросууд болон Казахстан, Туркменистан, Узбекистаны иргэд, түүнчлэн америкийн ууган армянууд багтаж байгаа аж.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагаас дөрвөн хавтаст хэрэг нээгээд байгаа бөгөөд тус гэмт үйлдэлд 55 хүн холбоотой болох нь тогтоогдоод байна.
Тухайлбал, Лос-Анжелес, Сан-Диего, Лас-Вегас болон Мэрилэнд мужуудаас 22 хүнийг баривчилаад байгаа бол үлдсэн 33 нь цагдаа нараас зугтаж байгаа гэнэ.
Эхний хавтаст хэргийн гэмт хэрэгтнүүд нь 2000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлж тэдний нэрийн өмнөөс АНУ-ын татварын хэлтсээс 17 сая ам.долларын илүү төлсөн татварын мөнгийг луйвардан авчээ.
Татварын мөнгийг буцаан олгож байсан иргэдийн нэрсийн жагсаалтан дунд хорвоог орхисон хүмүүс ч хэд хэд байсан байна.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр шүүх цагдаагийн байгууллага 12 нэгжлэг хийсний үр дүнд 13 мянган доллар, дөрвөн гар буу олсоны гурав нь улсын бүртгэлд хамрагдаагүй байж.
Уг хэргийг мөрдөж байгаа мөрдөгч Энтони Орландогийн хэлсэнээр “Энэ хэрэг бол олон улсыг хамарсан маш ноцтой хэрэг юм” гэжээ.
Х.Шинээ
URL: