УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “каск”-тай эсэргүүцэл
УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цэнхэр малгай өмсч иржээ. Түүний энэхүү малгай нь хамгаалалтын малгай буюу каск байсан юм.
Эрхэм гишүүн “каск” өмсөж ирсний учир нь зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй олон барилга баригдаж байгааг эсэргүүцэж байгаа хэлбэр ажээ. Тэрээр “Би өнгөрсөн жилээс хойш зөвшөөрөлгүй барилгын асуудалтай тэмцэж байгаа ч барилгууд ашиглалтад орсоор байгаа. Тиймээс би эсэргүүцэл илэрхийлж, ийм аргаар үзэл бодлоо ойлгуулж байна” гэсэн байна. Мөн О.Баасанхүү гишүүн “Намрын чуулганаар хамгаалалтын малгай өмсөв. Үртэй хүн үрээрээ мэдрэнэ” хэмээн жиргэжээ.
Ийнхүү Монголын парламентийн түүхэнд “касктай эсэргүүцэл” анх удаа тохиож байгаа нь энэ болж байна.
URL: