Кэти Пэрри: “Би цаашдаа амьдраад хэрэг байна уу” гэх бодол төрж байсан

Кэти Пэрри:

Дуучин Кэти Пэрри экс нөхөр Рассел Брэндээс салсныхаа дараа нэг бус удаа амиа егүүтгэх талаар бодож байснаа “Billboard” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсжээ.

Тэрбээр ярилцлагынхаа үеэр “By The Grace Of God” хэмээх шинэхэн дууныхаа үгийн цаад утга санааг тайлбарласан бөгөөд өөрийнх нь бодол санаатай шууд хамааралтай болохыг хэлжээ.

“Энэ нь хүн эцсийн дүндээ хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэйг сануулсан дуу юм. Расселаас салсныхаа дараа “Би тэсэж үлдэхийг хүсэж байна уу,  ер нь цаашдаа амьдраад хэрэг байна уу?” гэж өөрөөсөө нэг хэсэгтээ асуусан” хэмээн цөхөрч байсан үеэ дурссан байна. Тэрбээр жүжигчин Рассел Брэндтэй 2010 оны аравдугаар сард гэрлэж 2011 оны арванхоёрдугаар сард салсан байна.

Тэрбээр ярилцлага өгөхийнхөө сацуу “Billboard” сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ.

28 настай дуучин маань одоо хөгжимчин, продюсер 35 настай Жон Мэйртэй болзож байгаа бөгөөд түүний гадаад төрхөөс илүүтэй ухаалаг байдалд нь татагдсан гэжээ.

“Тэр үгийн сүлжээг 10 минутын дотор л бөглөчихдөг нь гайхмаар. Би заримдаа түүнийг цаашлуулаад “Хонгор минь, хэрэв чамайг өнгөрвөл би тархийг чинь яаж ингэж ажиллаад байгааг мэдэхийн тулд шинжлэх ухааны академид өгч шинжлүүлж ирээдүйд хүмүүст тус болно” гэдэг юм. Тэр аливаад маш нухацтай хандаж үнэхээр зөв шийдвэр гаргадаг. Тиймээс би сонголт хийхдээ түүнээс байнга асуудаг” гэж найз залуугийнхаа талаар ярьжээ.  Хосууд өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн болзжээ.

Кэти Пэрри болон Жон Мэйр нар

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих