МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Мөнхцэцэг улиран сонгогдов

МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Мөнхцэцэг улиран сонгогдов

Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон  Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.

Удирдах зөвлөлийн хурлаар ирэх дөрвөн жилд зохиолчдыг тэргүүлэх удирдагчаа сонгожээ.

МЗЭ-ийн дүрмэнд гүйцэтгэх захирлыг нэг удаа улируулан сонгох заалт байдгийн дагуу гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг улируулан сонгуулахаар Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзана санал оруулжээ.

Санал хураалтад 13 гишүүн оролцож 100 хувийн саналаар яруу найрагч Г.Мөнхцэцэгийг улиран сонгогдлоо.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих