Д.Оюунхорол: Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал байгаа оносонгүй

 

oyuunhorolУИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуул­ган эхэллээ. Чуулганаар хэ­лэл­цэх асуудлын талаар та­ны байр суурь?

-УИХ-ын ээлжит бус чуул­га­­ны хуралдаанаар хэлэлцэх хуу­­­лийн төслүүдтэй танилцаж, су­далж байна. Засгийн газраас сан­­хүү эдийн засагт нүүрлэж буй хүн­­дэр­сэн асуудлууддаа боди­той дүг­нэлт хийж, урьдчилан сэргий­лэх, гадаад дотоодын хөрөнгө оруу­лалтыг дэмжих, татах бо­лом­жуудыг бий болгох цогц ар­га хэмжээ авах, экспортыг нэ­мэ­г­­дүүлэх эдийн засгийн хям­ра­лаас га­рах төлөвлөгөөг гар­гаж УИХ-аар батлуулах нь зөв бай­сан байх гэж бодож байна. Гэ­тэл эдийн засаг хүндэрсэн гол шалт­­гаанаа эрх баригчид маань бу­руу дүгнэж, дутуу олж ха­раад, ээл­жит бус чуулганаар хэлэлцэх асуу­дал нь байгаа оноогүй л юм шиг санагдаж байна. 2013 оны  төсвийн орлого 1,5 их наяд төг­рө­гөөр тасрах нөхцөл байдал үүсч,  ул­сын төсвийн алдагдал 720 тэр­бум төгрөгт хүрэхээр байгаа нь хуулиар тогтоосон зохистой хяз­гаараас давж төсвийн хуу­лиа зөр­чихөөр болж байна.  Тухайл­бал, Орон нутгийн хөгжлийн санд төсөвлөгдсөн санхүүгийн эх үүсвэрийг онд нь бүрэн өгөө­гүй­гээс маш олон ажлыг гүй­цэт­гэ­лээр нь санхүүжүүлж чадахгүй бай­на. Үүнээс болж төр, иргэний ит­­гэл­цэл алдагдах байдалд хү­рээд  байна.

-Таны бодлоор ямар асуудал хэлэлцэх байсан бэ? 

-Юуны өмнө Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс га­рах хө­төлбөр, төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулах хэрэгтэй бай­на. Эдийн засагт өсөлт га­рахгүй, хө­рөнгө оруулалтын хэм­жээ буурч, төг­рөг, үндэсний ва­лютын ханш суларч, төсвийн орлого хүндэрч байгаа нь эдийн засгийн  бодлогоо то­дорхой бол­­гож зангидаж ча­­дах­гүй бай­гаагийн илэр­хийлэл гэж үзэж байна. Долларын ханш, ча­н­­­гарч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худал­дан авах чадвар буурсаар бай­хад бид өнөөдөр ямар ч арга хэм­жээ авч чадахгүй харсаар л сууна шүү дээ.

Ядаж цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад ца­хилгаан дулааны үнэ хүртэл нэ­мэгдсэн. Ард иргэд маань ирэх сараас мөнгөө төлөхөөр мэ­­дэрч эхлэх байх л даа. МАН-ын бүлгээс эдгээр асуудалд ан­хаарлаа хандуулж, ажлын хэс­­гүүд байгуулан гадаад зах зээ­лээс босгосон Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын Чингис бон­­дын мөнгөний  ашиглалт зар­цуулалт, үр дүнгийн бодит тай­ланг УИХ-аар  бид хэлэлцэн ард тү­мэндээ ил тод тайлагнах хэрэгтэй байна. Ерөнхий  сайд дахин Япо­ноос 600 сая ам долларын бонд авахаар тохиролцож ирлээ. Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ, гэтэл хөрөнгө оруу­лалт багасаж байхад дахин ийм их хэмжээний зээл авч хүү  тө­лөх нь  бас л  цаг хугацааны хувьд  буруу шийдвэр болж байна. Асуу­далд тооцоо судалгаатай, бо­дитой  хандаасай. Мөн үнэ тогт­воржуулах хөтөлбөрийн нэ­рээр гаргасан хөрөнгийн ашиг­лалт, зарцуулалт  явц, үр дүнг ч хя­наж үзэх ёстой болж байна. УИХ эдгээр асуудлуудад хатуу  хяналтаа тавьж, эдийн засгийн бод­­логоо зангидаж чадахгүй ал­даа гаргаж байгаа Засгийн газ­раас хариуцлага нэхэх цаг нь бол­сон.

-Хөрөнгө оруулалт, гадаад ху­­далдааны талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруу­лалтын хэмжээ энэ онд 42 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Гадны хөрөнгө оруулагч нар Монголыг сонирхож байсан цаг саяхан. Гэтэл гадны хөрөнгө оруулагч нар төрийн бодлогын алдаанаас болж итгэл нь буурч хөрөнгө оруулалт Мон­голоос зугтаж байгааг хараад суух эрх бидэнд байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтыг тогт­вортой байдлаар татах хууль эрх зүйн зохицуулалтыг илүү сайж­руулан худалдаа хөрөнгө оруу­лалтыг хөнгөвчилсөн хууль гар­гах шаардлагатай. Гэх­дээ ийм хууль гаргаснаар  жи­жиг, дунд  аж ахуйн нэгжүүд тат­вар төлөгчдийг дэмжихгүй, илүү тат­варын  дарамт бий бол­гох  сө­рөг үр дагавар гаргаж бо­лох­гүйг онцгой анхаарах ёс­той.  Өнөө­дөр Монголд 15 тэр­бум төгрөг­өөс  дээш  хөрөнгө оруулалт хийх компани хэд байгаа нь ойл­гомжтой шүү дээ. Ийм  то­хиолдолд  5-10 жилийн ху­га­цаанд зарим татварын хувь хэм­жээг тогт­вортой байлгахаар заас­ныг  ч ойлгохгүй байна. Өргөн баригд­сан Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийн  төсөлд хөрөнгө оруулалт бизнесийн хөгжлийн агентлаг  байгуулахаар тусгасан явдалд шүүмж­лэлтэй хандаж байгаа. Төрийн албан хаагчийн орон тоо дахин нэмэгдэж, хүнд  суртал, төсөв хөрөнгө үрэлгэн зарах нөх­цөл бүрдэнэ. Гэтэл манай улс  худалдаа, тэр тусмаа гадаад ху­дал­даа хариуцсан нэгж энэ зас­гийн бүтцэд байхгүй байгаа нь али­ваа улс орны эдийн засгийн амин сүнс болсон худалдааны бод­логын хямрал нүүрлэж байна. Га­даад валютын эх үүсвэр бо­лох га­даад худалдаа байнга алдаг­дал­тай гарах болсонд бодит дүгнэлт хийх цаг болсон.

-“Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуу­лийн төслийг хэлэлцэх гэж бай­на. Энэ  талаар?

-Энэ хууль манай улсын  эдийн засаг хямарч байгаа яг энэ цаг үед үр дүнгээ өгнө гэ­дэгт эр­гэлзэхгүй байна. Монгол­бан­кинд тушаадаг алт ховордсон нь өнөөдрийн валютын ханшийн са­валгаанд нөлөөлж байна. Алт­ны бизнес эрхэлж байгаа ком­па­­ниудаа төрийн бодлогоор дэм­­­жиж, Төв банкинд тушаах, алт­­ны хэмжээг нэмэгдүүлэх шаард­­­­­лагатай байна. Алтны далд ху­далдааг ил болгох хэрэг­тэй. Га­даад валютын хан­шийг хяз­гаар­лан барихын тулд дотоо­дын­хоо алт тойрсон асуудлаа төр бод­­ло­гоо­роо  цэгцлэх,  хууль эрх зүйн орч­­ноо сайжруулах хэрэг­тэй бай­гаа юм.

-Манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал  өрх гэр бүл, хувийн жижиг аж ахуй эрхлэгчдэд хэрхэн нө­лөөлж байна вэ?
oyunkhorol-Иргэд амьжиргаагаа авч явахад  хүндрэл үүсч байна. Жирийн өрх гэр бүлийн тухайд эдийн за­саг санхүүгийн нөхцөл байдал хүнд­хэн байгаа талаар иргэд сон­гогчдоос санал хүсэлт ирж бай­гаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж,  өрх иргэн бүр банк санхүүгийн байгууллагад ихээхэн зээлтэй, өрхийн орлогынхоо дий­лэнх хэсгийг  өр төлбөртөө өгч ёстой л нөгөө  урд хормой авч хойд хормойгоо нөхдөг  дүр зураг бий болсон тухайгаа ярьж хэлсээр байна. Энэ бол  бодит байдал. Хувийн хэвшлийг дэм­жих төрийн бодлого дутагдаж бай­гаагаас  тэднийг зах зээлээс ша­хаж гаргах хүнд суртал  бүхий л төвшинд байна. Төрийн нэрийн өм­нөөс төрийн үүргийг хүчтэй бол­гох тусам хувийн хэвшлийн сал­бар дампуурдаг жамтай. Түү­ний оронд төрийн оролцоонд хяналт тавьдаг системийг бид бий болгох шаардлагатай байна. Чөдөр тушаа болсон олон хуу­лийн заалтуудыг өөрчилж, иргэд­дээ бизнесээ эрхлэх боломж нөхц­лийг бүрдүүлж өгмөөр байна. Төр ху­вийн хэвшлийн түншлэлийг бо­ди­тойгоор хэрэгжүүлмээр байна. Ер нь бодлогын алдаа болгон нь эдийн засагт ямархуу хүндрэл учруулж, сөхрүүлж, хямрааж бай­­гаа нь бидний амьдралаас ха­раг­­даж байна. Өнөөдөр ЖДҮ-ийг хөг­­жүүлнэ, иргэдийн бизнесийг дэм­жинэ, дундаж давхарга руугаа илүү анхаарна гэж байгаа боловч бо­дит амьдрал дээр бодлогын энэ хэ­рэгжилт хангалтгүй байна. Та­­­нил талгүй л бол төрөөс хэрэг­жүүлж буй хөтөлбөр төсөлд хам­раг­даж  эдийн засаг нийгмийн   дэмж­­­лэгийг авч чадахгүй бай­гаа­г­аа иргэд гомдоллон  ярьж  бай­на.

-Та баруун бүсээс  сонгогдсон гишүүний хувьд өнөөдөр хө­дөө­гийн алслагдсан аймаг су­мын иргэд яг юуг хүсч  байна вэ. Өнөөдрийн үнэ ханшийн нө­лөөлөл ямар байна вэ? 

-Алслагдсан баруун бүсийн айм­гийн ард иргэдийн хувьд  улс оронд нүүрлэсэн эдийн зас­гийн хүндрэл хүнд цохилт болж бай­на. Хөдөөгийн иргэд мал­чид маань  Улаанбаатар хо­тоос алс амьдарч байгаагийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээг­дэ­хүүнээ хотын иргэдээс  илүү өндөр үнээр  худалдан авч  байна. Ту­хайлбал, Завхан аймагт  өргөн хэ­рэг­лээний бараа бүтээгдэхүүн,  бен­з­иний үнэ  500-1000 төгрөгөөр нэ­мэгдсэн  учраас сонгогч иргэд ца­лин тэтгэвэр тэтгэмжийг нэ­мэг­дүүлэхийг шаардаж  байна. Ний­гэмд ч ийм хүлээлт үүссэн бай­гаа.

-Орон нутагт ямар ямар асууд­лууд хуримтлагдаад бай­на вэ? 

-Аймаг орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол гол бай­гууллага халамж, даатгалын бай­гуулагуудын дарга нарыг бо­соо тогтолцоонд шилжүүлсэн  яв­дал нь тухайн  аймаг орон нут­гийн  удирдлагаас тухайн сал­барт ха­риуц­лага тооцох үүрэг хү­лээлгэх бо­ломж  бараг байхгүй  байна шүү дээ. Орон нутагтаа захирагдахгүй газар, агентлагтай болсон нь буруу байна. Тухайлбал, татварын хэлтэс, халамжийн хэлтэс, хөдөл­мөрийн хэлтэс, улсын бүртгэл, мэргэжлийн хяналтын газар гэх мэт. Бид төвлөрөлийг сааруулна гэж олон жил ярилаа.  Орон ну­тагт татвараа төвлөрүүлж  чадах­гүй, иргэндээ халамж үзүүлж чадахгүй, ажил эрхлэлтээ зохи­цуулж  чадахгүй, орон нутгийн удирдлага  яаж ажиллах юм бэ.  Аймаг, сумын  төрийн захир­гаа­ны байгууллагын бүтэц орон тоо, хэлтэс агентлагийн бүтэц, орон тоог тогтоох эрхийг аймгийн ИТХ, Засаг даргад  бүрэн шил­жүүл­мээр байна.   Төрийн албаны шат дамжлага маш их боллоо. Жи­шээлбэл, аймагт Тээврийн га­зар, авто тээврийн хэрэгслийн онош­логооны төв гэсэн хоёр бүтцийн нэгж байх жишээтэй. УИХ-аар ба­талсан цоорхой хуулиудын  дүр зу­раг байгааг засч залруулмаар бай­на.

-Завхан аймаг эрчим хүчний асуудлаа шийдэж  чадсан уу?

-Завхан аймгийг эрчим хүч­ний найдвартай эх үүсвэртэй бол­гох асуудал нааштайгаар ший­дэгдэж байгаа. Говь-Алтай, Зав­хан айм­гийн  эрчим хүчний сис­темийг  аймаг  аймгаар нь  салгаж  тус ту­сад нь  байгуулж  өгмөөр бай­на. Завханд Алтай, Улиастай эр­чим хүчний салбар нэгж, Улиас­тай эрчим хүчний ком­пани, Тосонцэнгэлийн эр­­чим хүчний ком­пани, Бог­дын гол, Хүнгүй, Га­луутай, То­сон­цэн­гэлийн усан ца­хилгаан станц гэх олон нэгжийг нэгт­гэж нэг удирдлагатай болгож өгө­хийг салбарын яаманд нь са­нал хүр­гүүлсэн. Одоогоор надад ха­риу ирээгүй байна.

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих