ЗААВАЛ ИРЖ АВААРАЙ

Сайн байна уу? Намайг Зафир гэдэг. Би Сири охин. Тэр муухай дайн эхлэхээс өмнө би сургуульд явдаг байсан. Даанч нэг л өдөр надад сургууль, багш бас амьдардаг гэр минь хүртэл үгүй болсон. Хэдэн сарын өмнө ээж намайг энд орхиод явсан юм. Миний охин ухаантай, удахгүй бүх зүйл сайхан болно гэж тэр хэлсэн.
Тэгээд ээж нь тун удахгүй ирнээ гэсэн юм. Гэвч одоо хэр би ээжийгээ хараагүй ээ. Энд яахав дээ. Нутгаасаа гарсан олон л хүүхдүүтэй найзлаж байна. Заримдаа их өлсөнө бас даарна. Надад одоо тоглох хүүхэлдэй байхгүй ч хүссэн зүйлээ газар зурж чадна. Тэгвэл ээж минь ирээд намайг авах байх даа тэ. Яагаад гэвэл би ухаантай охин шүү дээ. Охин нь таны хэлсэнээр сайн хүүхэд шүү. Ээж ээ намайг заавал ирж аваарай.

Таны бяцхан Зафир

Ulmaa Khishigee


URL:

Сэтгэгдэл бичих