О.Сайнбуян: Оюутолгойд долоон тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн
“Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал О.Сайнбуянг “Ярилцах танхим” булангийн шинэ дугаартаа урьж ярилцлаа.
-”Оюутолгой” компанийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудал маргаан тарьж байна. Монголын тал ТУЗ-ийн гишүүдээ өөрчиллөө. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсэгт ТУЗ-ийн гишүүдээс гадна хоёр хүн багтана гэсэн мэдээлэл байна. Ямар хүмүүс ажлын хэсэгт орж ажиллах бол?
-Ажлын хэсэгт ТУЗ-ийн гурван гишүүн л орж ажиллана. Дундаас нь нэг гишүүнийг нь ахлагчаар нь томилоод явуулна. Түүнээс өөр хүн ажлын хэсэгт орохгүй. Гүйцэтгэх ажлын албанд нь мэдээж өөр хүмүүс ажиллана. Харин хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийх нь ТУЗ-ийн гурван гишүүн.
-ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх болсон нь ямар шалтгаантай байсан 6э?
-Оюутолгойд хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс МГЛ” компани гурван гишүүнээ санал болгоод “Оюу-толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар томилсон. “Монголын төлөөллийн гурван гишүүнийг чөлөөлж оронд нь энэ гурван хүнийг томилж өгнө үү” гэдэг саналаа хүргүүлсний дагуу ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн. ТУЗ-ийн гурван гишүүнийг ийнхүү шинээр томилох болсон шалтгаан нь “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс МГЛ” компани хоёрын төлөөлөл тухайн ТУЗ-дөө нөлөөлдөггүй байсан.
Өөрөөр хэлбэл, гаднаас томилчихсон, компаниа төлөөлж чаддагүй хүмүүс байлаа. Төрийнхөө төлөөллийг бол хэрэгжүүлнэ. Одоо харин шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд нь хувьцаа эзэмшигч “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал, хэрэгжүүлэгч “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал, Монголын уул уурхайн бодлогыг барьж байгаа яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын захирал гурав орж байна гэдэг бол Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй компанийн бүрэн төлөөлөл сууж байна гэсэн үг.
-Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг шинээр томилохдоо хувьцаа эзэмшиж байгаа өөрийн компанийн хүмүүсийг оруулсан нь компаниа төлөөлөх өндөр ач холбогдолтой гэж та хэллээ. Ер нь өмнөх ТУЗ-ийн гишүүдийн хувьд хөрөнгө оруулагч нартай ойлголцохгүй байх тохиолдол байсан уу?
-Ойлголцохгүй байсан зүйл байхгүй. ТУЗ-ийн гурван гишүүн маань Монголын талыг сайн төлөөлж байсан. Ямар ч юманд цаг хугацаа гэж байдаг. Тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд дараагийн шатандаа шилжих л ёстой. Энэ хүмүүс үүргээ гүйцэтгээгүй биш, сайн гүйцэтгэсэн. Ер нь энэ компанид манайх төлөөллөө оруулах нь хамгийн зөв хувилбар байна гэдгээ хэлж байна. ТУЗ-ийн гурван гишүүн маань анхны экспортыг эхлүүлж, энэ том төслийг амжилттай хэрэгжүүлж, баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж чадсан нь үнэхээр том гавьяа юм.
Өнөөдөр бид энэ Оюутолгойн гэрээ алдагдалтай гэж байгаа боловч нэгэн цаг үед үр өгөөжөө өгнө. Энэ зууны том бүтээн байгуулалт. Монголын ард түмэнд энэ бүтээн байгуулалтын үр өгөөж удахгүй мэдрэгдэх болно. Улсын хөгжлийг тодорхой шинэ түвшинд гаргаж ирнэ. Энэ гурван гишүүний хийсэн ажлыг Монголын төр, ард түмэн зөв үнэлэх ёстой гэж боддог.
-Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтад ойролцоогоор хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардагдаж байгаа юм бол?
-Энэ дээр л бид маргаантай байдаг. Одоогийн төслийг хэрэгжүүлж, менежментийг нь барьж байгаа “Рио Тинто” компанийн зүгээс тавьж байгаа санал бол “Оюутолгой төслийн гүний уурхайг ашиглалт оруулахын тулд хоёр дахь ээлжийн санхүүжилтэд долоон тэрбум ам.доллар шаардлагатай байна.
Үүнийг гадны санхүүгийн байгууллагаас авах шаардлагатай” гэсэн төлөвлөгөө боловсруулаад тэрийгээ Монголын талд үзүүлээд байгаа. Бид нар бол ТЭЗҮ-ийг Оюутолгойн гэрээнд зааснаар хоёр дахь шатны ч бай, эхний хөрөнгө оруулалт ч бай бүх хөрөнгө санхүүжилтийг хөрөнгө оруулагч, төслийн 66 хувийг эзэмшигч тал хариуцахаар заасныг баримталж байна. Тэнд нийт зардлын 34 хувийг Монголын тал гаргана гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ямар хэмжээтэй орж байж төсөл хэрэгжинэ, түүний 34 хувийг манай тал эргүүлж олсон ашгаасаа төлөх ёстой. Гэтэл хөрөнгө оруулагч тал гэрээгээ зөрчөөд “Бид хоёр дах шатны гүний уурхай дахь төслийг өөрийн хөрөнгөөр хийж чадахгүй. Европын холбооны орнуудын банкнаас зээл авч хэрэгжүүлнэ” гэж байгаа. Тиймээс маргаан үүсээд байна. Гэхдээ бид гэрээгээ л барьж байгаа.
Хоёр тал хэн хэнийхээ шаардлагуудыг судлаж үзье гэж дүгнэсэн. Цаг алдах нь хөрөнгө оруулагч талд болоод манайд ч ашиггүй. Бизнес биднийг хүлээхгүй. Тийм учраас аль болох хэн хэндээ алдагдалгүйгээр төслийг хэрэгжүүлье гэсэн бодолд бидэнд байгаа.
-Та Тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцсан. Уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
-Би зүүн Цанхиас “Чалко” компанид шууд нийлүүлэх тээвэрлэлтийн үйл ажиллагаа ямархуу явагдаж байгааг хараад ирсэн. Уурхайгаас шууд тээвэрлэх ажил шинээр эхэлж байгаа учраас хил гаалийн зөвшөөрөл гээд жаахан хүндрэл гарах байх.
Ажил жигдэртэл гаалийн хяналтын бүс, хилээр нэвтрэх машины зөвшөөрөл авах гээд төвөгтэй ажил олон гарч байгаа. Хятадын зүгээс жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэсэн байх ёстой гэх зэрэг шаардлагуудыг тавьж байна. Гэхдээ сарын дотор жигдэрчих байх.
-”Чалко”-той хийсэн гэрээнд өөрчлөлт орсон уу. Нүүрсээ хэдэн төгрөгөөр борлуулж байгаа 6э?
-Гэрээнд өөрчлөлт ороогүй. Урьд нь хийсэн гэрээгээ мөрдөөд явж байгаа. Техникийн жаахан өөрчлөлт л байгаа. Түүнээс гэрээг шинэчлээд өөрчилсөн зүйл байхгүй. Ер нь Тавантолгой компани “Чалко” компанид өгч буй нүүрсний үнээ зах зээл дээр нэг их зарлаад байх нь дэмий юм.
Нэгэнт бид нар хоёр талаас тохиролцож байгаа учраас үүнийгээ бид нууцлаад явах чиглэлийг баримталж байгаа. Нээлттэй зарлаад байх шаардлагагүй. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байна. Гаргаж байгаа нүүрсний борлуултын орлого нь ч боломжийн байгаа.
-Зүүн Цанхиас нүүроэ шууд гааль руу амилт хийон нь ашигтай гэж ойлгогдож байгаа?
-Шууд утгаараа бол ашигтай. Замд “Цагаанхадан”-д буулгасны дараа дахин буцааж ачаад дундаас нь алдагдал гардаг байсан. Хэвийн хорогдол гарна, ачиж буулгах хөлс гээд зардал их гаргадагийг болиулсан сайн талтай. Гэхдээ цэвэр ашигтай юу гэвэл тийм биш.
Эргэж харах юм бий. Цагаанхадан дээр уртын тээвэрт явж байгаа тэрэгнүүд шууд хилээр нэвтрээд Хятадын талд буулгаад эргэж ирэхэд хугацаа их зарцуулна. Нэг эргэлтэд хэр хугацаа зарцуулах уу гэдэг нь одоо тодорхой болно. Үүн дээр жаахан хүндрэлтэй асуудал үүсч магадгүй гэж харж байна. Тээвэр хийж байгаа компаниуд энэ тарифаар явахад ямар байх вэ гэдэг нь туршилтын хугацаанд тодорхой болно.
-Баруун Цанхийн уурхайд үндэсний компаниуд олборлолт явуулж байгаа. Олборлолтын ажил хэр ахицтай байна 6э?
-Ажил нь сайн явж байна. “Хишиг-Арвин” гээд үндэсний компани тендерт ялалт байгуулсан. Үйл ажиллагаатай нь танилцсан, ажил нь сайн явж байна. Өмнө нь 6и хоёр ч удаа танилцаж байсан. Уул уурхайн техникийн парк сайтай. Үйл ажиллагааны хувьд хэвийн жигдэрсэн, төлөвлөгөөт олборлолтын ажлаа хийгээд явж байна.
-Тавантолгойн ордын баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт, тээвэрлэлтийн ажил сайн явж байгаа юм байна. Тэгэхээр “Чалко” компанид тавьсан өрөө энэ ондоо багтаагаад дуусгах боломж байна уу?
-”Чалко”-д тавьсан өрийг энэ ондоо заавал барагдуулж дуусах нь гол зүйл биш. Бид олборлолт борлуулалтаа нэмэгдүүлээд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтаа босгох ёстой. Түүнээс биш заавал бүх өрийг төлж дуусгах нь гол биш юм. Бизнесийн зөв онол ч биш гэж 6и үзэж байна. Дараа нь бид бага хүүтэй зээл авч чадна гэвэл төлчихмөөр байна. Гэтэл энэ өрөө төлчихөөд өндөр хүүтэй зээл авбал ашиггүй. Түүнээс энэ бага хүүтэй зээлээ төлөөд бизнесийнхээ зарчмаар явах хэрэгтэй.
-Засгийн газар Монголын уул уурхайн стратегийн ордын төрийн өмчийн хувь хэмжээг танай компани дээр төвлөрүүлж байгаа. “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувь эзэмшлээс гадна ямар компаниудын хувь танай компанид хамаарагддаг 6э?
-Ер нь хуулиараа стратегийн 15 ордын төрийн өмчийн хувь хэмжээг манай компани эзэмших ёстой. Засгийн газрын тогтоол гараад манай компанид хувь шилжсэн нь Оюутолгой, Тавантолгойгоос гадна, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Шивээ-Овоо”, “Багануур” компани байна. Мөн уул уур уурхайн компаниуд дээр хэрэгжиж байгаа дэд бүтэц болон дэд хөтөлбөрүүдийн төрийн өмчийн хувийг нь “Эрдэнэс МГЛ” эзэмших ёстой.
“MCS” компанийн эзэмшиж байсан Тавантолгойгоос Гашуун сухайт хооронд тавигдаж буй нүүрс тээвэрлэх хар замыг төр худалдаж аваад 100 хувь “Эрдэнэс МГ/Г компанид шилжүүлж байна. Засгийн газар тогтоол гаргасан. Хэрэгжүүлэх ажил хийгдээд явж байгаа.
-”Эрдэнэс МГЛ” компаниас иргэдэд давуу эрхийн хувьцаа өгөх асуудал яригддаг. Энэ хэр боломжтой вэ?
-Давуу эрхийн хувьцаа олгохоор бичилт хийгдсэн байгаа. Давуу эрхийн хувьцаанаас нэг ширхгийг нэг иргэнд олгоно. Компанид орж ирж байгаа ашгаас иргэд хувь хүртэнэ гэсэн үг юм. Манай охин компаниуд хэзээ ашигтай ажиллана, тэр үед л ашгаа хуваах асуудал яригдана. Өмнөх шиг “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажиллаж байх үед нь зээл аваад тараачихдаг шиг байж болохгүй. Бизнесийнхээ зарчмаар л ажиллана.
-Л.Болд сайд “Баян Монгол” төрийн өммит компани байгуулна. Түүнд уул уурхайн төрийн компаниудыг нэгтгэх асуудлыг эртнээс ярьж эхэлсэн. Танай компанийг татан буулгах ёстой гэсэн байр сууриа хүртэл илэрхийлж байсан. Та энэ асуудалд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол үндсээрээ өөр хоёр асуудал. “Баян Монгол” төсөл бол буяны сан маягтай газар. Бид бол цэвэр арилжааны зарчмаар ажиллах бизнесийн байгууллага. Монголын уул уурхайн ордуудыг нэгтгээд аварга том корпораци байгуулаад тэр нь цаашаа явах ёстой.
“Баян Монгол” корпорацийн төслийг харж байхад бүх хувьцааг ард иргэд эзэмшинэ, төлөөллөөрөө дамжуулж ТУЗ-ийг нь бүрдүүлнэ гэж байгаа. Тухайлбал аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс жил бүр хоёр хүнийг сонгоно ч гэдэг юм уу. Тэр хүмүүс нь ирээд “Баян Монгол” компанийнхаа ТУЗ-ийн бүрдүүлнэ гэж байгаа.
Тухайлбал аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс жил бүр хоёр хүнийг сонгоно ч гэдэг юм уу. Тэр хүмүүс нь ирээд “Баян Монгол” компанийнхаа ТУЗ-ийн гишүүд болоод бодлогоо тодорхойлоод хувьцаагаа иргэддээ тараагаад өгнө гэсэн юм яриад байгаа.
Энэ хувилбараар явах юм бол Монголын уул уурхайн компаниудыг нэгтгэж байгаад ганцхан удаа хувьчилчихна гэсэн үг юм. Энгийнээрээ ойлгох юм бол ийм. Өнөөдрийн бидний хэрэгжүүлж буй төслөөс өөр. Өөр хэлбэрээр хэрэгжих байх. “Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгах биш “Хүний хөгжил сан”-г энэ хэлбэр рүү явуулбал ямар байдаг юм. Би нарийн сайн мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
URL: