Ч.Сангарагчаагийн хэргийг прокурорт шилжүүллээ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцээд байгаа.

Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ч.Сангарагчаа нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа билээ.

Асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх байсан ч хойшлуулсаар байгаа юм. Гэтэл АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Мөрдөн байцаах байгууллагаас өнөөдөр прокурорт  шилжүүлсэн байна.

Д.НАВЧАА


URL:

Tags: