Пакистаны шинэ Ерөнхийлөгч ажилдаа оржээ

Пакистаны шинэ Ерөнхийлөгч ажилдаа оржээ

Энэ жилийн долдугаар сард Пакистаны парламентээс сонгогдсон Ерөнхийлөгч Мамнун Хуссейн өнгөрсөн даваа гаригт тангаргаа өргөв.

Тангараг өргөх ёслолд ням гаригт Ерөнхийлөгчийн тушаалаасаа огцорсон Асиф Али Зардари, Наваз Шариф, Засгийн газрын сайд нар, улс төрийн намуудын төлөөлөгчид оролцжээ.

Өдгөө 73 настай Хуссейн долдугаар сарын 30-нд Пакистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Тус орны Үндсэн хуулийн дагуу парламентын хоёр танхимаас гадна бүх мужуудын ассамблейн гишүүд Ерөнхийлөгчөө сонгодог аж.

Пакистаны шинэ Ерөнхийлөгч авлига, санхүүгийн хямрал, шашин хоорондын сөргөлдөөн, цахилгаан эрчим хүчний дутагдал, терроризм зэрэг олон хурц асуудлыг шийдвэрлэх ёстой болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих