Оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаана
МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өнгөрөгч 4-р сард Ерөнхийлөгчид санал болгож 6-р сард Засгийн газар баталсан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан юм. Харин тус хөтөлбөрийг 2014 оны хавраас хэрэгжүүлэхээр боллоо.
Уг хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой. Тэд гурван жилийн турш дөрвөн сараар алба хаахад нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасантай тэнцэх юм байна.
/mnb.mn/
URL: