О.Магнай жинхэнэ төрийн албан хаагч мөн үү ?
Иргэн Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайд хариуцлага тооцох талаар шаардлагыг Төрийн албан зөвлөлд өнөөдөр өглөө. Учир нь тэрээр О.Магнайг Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.
О.Магнайг “Монгол улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал шийдвэрүүд нь олон нийтийг хямруулсан, хүлээлтэнд оруулсан, УИХ болон Засгийн газрын шийдвэрээс эрс зөрсөн шийдлүүд гаргах болсон” хэмээн үзэж байгаа юм.
Мөн салбар дундын бодлогыг зохицуулах үүрэг бүхий тус агентлагийн 2012 оноос хойш томилогдсон дарга, нэгжийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгч. жинхэлсэн дарга эсэхийг тодруулж өгөхийг Төрийн албаны зөвлөлөөс хүслээ.
О.Магнайд ямар учраас хариуцлага тооцуулахаар өргөдөл өгсөнийг иргэн Т.Сайнжаргалаас тодрууллаа.
- О.Магнайд ямар үндэслэлээр хариуцлаг тооцуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж байна?
- Өнөөдөр О.Магнай дарга жинхэнэ төрийн албан хаагч мөн үү?. Төрийн албанаас сонгон шалгаруулалтаар томилогдсон дарга мөн үү гэдгийг бид тодруулах шаардлагатай байгаа юм.
Тус газар хэрэглэгчдийн төлөө газар гэсэн мөртлөө хэрэглэгчийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэн нэгний бизнесийн байгууллагыг дэмждэг байгууллага болж хувирсан байна. Тийм учир бид хэд хэдэн зүйл заалт бүхий шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байгаа юм.
Төрийн албаны тухай 13-р зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэл үүрэгт 13.1,8 д албан тушаалтны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр төр засгийн бодлогот холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлнэ.
Энэ заалтыг О.Магнай дарга удаа дараа зөрчиж улс төржсөн. Мөн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлд албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам төрийн бус байгууллаг болон шашны үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох гэсэн заалтыг мөн удаа дараа зөрчиж байна.
Түүнчлэн ШӨХТГ-ын албан ёсны сайт руу ороход “МАН устаж үгүй болно” гэсэн мэдээлэл 6-р сарын 24-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл байгаа. Тиймээс төрийн албаны сайтанд улс төрийн зорилготой аль нэг нам, улс төрийг үгүйсгэсэн гутаан доромжилсон явдал нь төрийн албаны эд хөрөнгийг ашиглаж байна гэсэн үг юм.
Эдгээр асуудлууд дээр бид тодруулга авна. Дэрээс нь О.Магнай дарга төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон юм уу ороогүй юмуу? гэдэг асуудал байна. Мөн О.Магнайгийн томилсон найман хүн байгаа. Эдгээр хүмүүс бас сонгон шалгаруулалтад орсон эсэх нь тодорхойгүй л байна.
- Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгөх болсноо О.Магнай даргад мэдэгдсэн үү?
- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон твиттер, фасебүүкээр хүргүүлсэн байгаа. О.Магнайд албан ёсоор мэдэгдэх шаардлага байхгүй. Гол нь төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргана.
- ШӨХТГ-ын даргаар О.Магнай томилогдоод жил болж байна. Анх томилогдох үед нь энэ асуудлыг гаргаж тавиагүй. Ямар учраас одоогийн цаг үетээ холбож байгаа вэ?
- Тэгэхээр МАН-аас Засгийн газрыг огцруулах 12 үндэслэлийг гаргаж ирсэн. Тэдний бас нэг үндэслэл бол Засгийн газрын тохируулагч агентлаг бол ШӨХТГ. Тэгвэл энэхүү төрийн агентлаг улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь тус байгуулага монголчууд ой ухаагүй, санамжгүй болсон мэтээр басамжилж байна.
Ийнхүү иргэн Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайд холбогдох өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн бичиг хэргийн ажилтан Цэцэгмаад өгсөн юм. Учир нь Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд ажлын байрандаа байхгүй байсан бөгөөд өргөдөл хүлээн авах ганц хүн нь бичиг хэргийн ажилтан байлаа.
Тэд энэ үеэр ”Төрийн албаны зөвлөлийн ажилтуундын өрөөний хаалга цоожтой байхад төрийн ажил хэрхэн үргэлжлэх нь ойлгомжтой ” гэсэн юм.Төрийн албаны зөвлөл иргэн Т.Сайнжаргалын өргөдлийн хариуг 30 хоногийн дотор өгнө.
Б.Цацрал
Эх сурвалж:
URL: