“Далан давхар”-ын хойд энгэрт хайрга зөвшөөрөлгүй олборлож байжээ

Энэ оны зургадугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн II хорооны орчмоос 366 ширхэг нойтон мод хууль бусаар тээвэрлэсэн хэрэг гарч, гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилжээ.

Тодруулбал,хууль бус мод бэлтгэсэн эл хэргийг иргэн н.Ганширээ гэгч үйлдсэн нь тогтоогджээ. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын “Хос хас” компанийн талбайд зөвшөөрөлгүй олборлолт явуулж байсан “Есөн эрдэнийн хишиг” гэх компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Алтан хөндий” компанийн талбайд зөвшөөрөлгүй олборлолт явуулж байсан “Ки Ви Пи” компани болон 2013 онд “Хан Сун зам” зам засварын компани Баянгол дүүргийн VI бичил хороололд зам тавихдаа “Далан давхар”-ын хойд энгэрт зохих  хайрга зөвшөөрөлгүй олборлосон нь тогтоогджээ.

Эдгээр нөхөн илрүүлсэн хэргүүдийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилчид илрүүлэн шалгаж байна.

Х.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих