Төрийн ордонд бус түмний дунд 30 минут

Долоо хоног бүрийн пүрэв гаригт Төрийн ордны “А” танхимд болдог Ерөнхий сайдын 30 минут уулзалт өчигдөр Өвөрхангай аймагт болж өнгөрчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн ажил байдалтай биечлэн танилцахаар өнгөрсөн даваа гаригт хөдөөг зорьсон билээ. Тэрээр Өвөрхангай аймагт “30 минут” уулзалтаа хийсний дараа тус аймгийнхантай уулзаж, хичээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа зэрэг цаг үеийн асуудлаар санал бодлыг нь сонсох аж. Тэрээр мөн өнгөрсөн хоногуудад Баянхонгор аймагт ажилласан байна.

URL:

Сэтгэгдэл бичих