Барилгын доод давхар усаар дүүрчээ

Хоёр хоногийн турш үргэлжилсэн бороонд хот тэр чигээрээ усанд автжээ.

Сүхбаатар дүүргийн 17 хороо Дарь-Эхийн эцэст шинээр баригдаж байгаа гурван давхар барилга үерийн эрсдэлтэй хэсэгт барьснаас болж подволийн хэсэг бүхэлдээ усаар дүүрсэн байдалтай байна. Ер нь зам төдийгүй барилгыг барьж эхлэхдээ үерийн ус зайлуулах шугам, сувагаа байгуулах хэрэгтэйг анхааруулсаар л байна.

Шавар шалбаагтай замаар явган нь битгий хэл машинтай нь явах аргагүй болчихоод байна. Замын хажуугаар яваа нэгнийгээ зарим машинтангууд нь шавартай усаар халтартуулах нь энгийн үзэгдэл.

Өчигдрийн бороонд ихэнх гудамж талбай усанд автсаныг харахад нэг, хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн бороо орвол хот тэр чигээрээ усанд автах байлгүй.

Бороотой өдөр хүн явахад хэцүүхэн болсон замуудаа засахаас илүү эхлээд ус зайлуулагч хоолойг тавьчихвал эдийн засгийн хувьд, иргэдийн хувьд ч ашигтай юм.


URL:

Сэтгэгдэл бичих