Хятадад Бо Силайн хэргийг шүүх ажиллагаа үргэлжилж байна

39th ASEAN Economic Ministers Meeting in ManilaХятадын Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Шандунь мужийн Зинань хотод үргэлжилж байна.

Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Шандунь мужийн Зинань хотод үргэлжилж байна. Хурдыг хоёр өдөр явуулахаар төлөвлөж байсан боловч шүүх бямба гаригт нэмж хуралдахаар шийдвэр гаргажээ.

Бо Силай нь 29,79 сая юань /4, 37 сая ам.доллар/ авилга авсан болон гэр бүлийн гишүүдийн хүсэлтээр бизнесийн ашиг сонирхолыг лоббидсон хэргээр шүгдэж байна. Хэвлэлд нийтлэгдсэн шүүх хурлын протоколын хэсгээс үзэхэд Бо Силай нь түүнд тулгаж байгаа хэргүүдийг няцаан, өөртөө итгэлтэй байгаа аж.

Тэрээр түүний эхнэр Гу Кайлай болон хүү Бо Гуагуа нар тулалмж дэмжлэг үзүүлснийхээ оронд бэлэг сэлт, мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн объектуудыг бизнес эрхлэгч Сюй Минээс авч байсныг огт мэдээгүй байсан гэж мэдэгдэв.

Гэтэл хавтаст хэрэгт байгаа дүрс бичлэгүд болон Гу Калайн мэдүүлгүүд Бо Силай бүх зүйлийг мэдэж байсан гэдгийг гэрчилж буй юм. Намын хорооны дарга асан шүх хуралдаан дээр Гу Калай “мэдүүлгүүдээ дарамт шахалтан дор” өгч байна гэж мэдэгдэв.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих