«Лалын ахан дүүс» хөдөлгөөн олон улсын тавцанд Египетийн дүр төрхийг зориуд гутааж байна

h_50951034.jpg.740x-x1Огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжиж байгаа «Лалын ахан дүүс» хөдөлгөөн олон улсын тавцанд Египет улсын дур төрхийх зориуд гутааж байна

Огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжиж байгаа «Лалын ахан дүүс» хөдөлгөөн олон улсын тавцанд Египет улсын дур төрхийх зориуд гутааж байна гэж «Аль Тажаммуу»(Нэгдэл) намын УТТ-ны гишүүн Ахмад Биляль «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Гиза мужад тус хөдөлгөөний гишүүд цагдаагийн газарт халдаж, 22 хүнийг зэрлэгээр хөнөөсэн тухай тэрээр мэдээлэв. «Лалынхан төрийн засгийн байгууллагуудыг санаатайгаар сулруулж, олон улсын тавцанд Египетийг гутааж, аминч зорилгодоо хурэхийн тулд энгийн номхон иргэдийг айлган сурдуулж байна» гэж шинжээч үзэж байна. Египетийн цагдаагийн газар аллага хядлага, терроризмд сэжиглэгдсэн «Лалын аханн дүүс» хөдөлгөөний 250 гишүүний хэргийг мөрдөн байцааж эхлэв. Сэжиглэгдэгсдийг 8-р сарын 16-нд саатүүлжээ. Египетийн цагдаагийн хучин ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талыг баримтлагч 1000 гаруй хүнийг мөн тэр өдөр баривчласан билээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих