800 гаруй зорчигчтой хөлөг онгоц живэв

51bc5a6493038e7643c603d25bcf4a99_LМАНИЛА. /Эн-Эйч-Кэй/. Филиппиний Себу арлын ойролцоо 800 гаруй зорчигчтой хөлөг онгоц ачаа тээврийн хөлөг онгоцтой өнгөрөгч шөнө мөргөлджээ. Ослын улмаас 35 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болоод байна.

 

600 орчим хүнийг тус улсын онцгой байдлын албан хаагчид авраад байгаа аж.

Зорчигч тээврийн хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөнийхөө дараа живжээ.

Филиппиний эргийн харуулын газрын мэдэгдсэнээр, 140 метр урт “MV Thomas Aquinas” зорчигч тээврийн хөлөг 870 зорчигчтойгоор Миндано арлаас Себугийн боомт руу явж байсан юм.

Тус хөлөг онгоцны зорчигчийн олонх нь филиппин хүн ажээ. Хөлөг онгоц ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдөж, 10-хан минутын дотор живсэн гэж багийн гишүүд хэлэв.

 

Г.Доржханд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих