Б.Алтсүх: Үлдсэн хугацаанд 7-8 сая тонн нүүрс экспортлох боломж бий

31547_450873271638177_774834000_nМанай улсын нүүрсний экспортын хэмжээ багасч, үүний хажуугаар үнэ бараг хоёр дахин буурчихлаа. Ер нь энэ салбарт хамгийн ойр ажиллаж байгаа хүний хувьд асуухад нүүрс ний салбар ямар хүчин зүйл, шалтгаанаас болж ийм байдалд орсон юм бэ. Өнгөрсөн хоёр жил тэй харьцуулахад экспортын хэмжээ үлэмж хэмжээгээр буурсан байна шүү дээ?

-Манай улсын голлох зах зээлд нүүрсний нийлүүлэл тийн өрсөлдөөн бий болж, энэ хэрээр үнэ буурч байна. Энэ байдлаас болж манай нүүрсний экспортын хэмжээ багасч, үнэ буурч байгаа юм. Зах зээл дээр бүтээгдэхүүнд өрсөлддөг үндсэн хоёр хүчин зүйл байдаг. Нэгд, тухайн бараа бүтээгдэхүүний үнээр өрсөлдөнө. Манайх Хятад улсад нүүрсээ нийлүүлж буй бусад гаднын орны санал болгосон үнийн дүнтэй тийм сайн өрсөлдөж чадахгүй байдалд байна. Учир нь, өрсөлдөгчийн маань олонх нь далайн тээвэр буюу хямдхан зардлаар нүүрсээ экспортолж манайхаас бага үнийг санал болгодог. Гэтэл манай улс авто тээврээр нүүрсээ зөөж, тээврийн зардал асар өндөр тусдаг. Тиймээс манай нүүрсний үнэ эцсийн хэрэг лэгчдээ очихдоо Австрали, Оростой өрсөлдөж чадахгүй байна гэж байгаа юм. Үүнээс болж нүүрсний экспорт буурсан гэхэд болно. Хоёрт, бүтээгдэхүүний чанараар өрсөлдөнө. Манайхаас бусад орон Хятад улсад нүүрсээ нийлүүлэхдээ угааж баяжуулж, чанарыг сайжруулан нийлүүлж байгаагаас манай зах зээл бага багаар боогдож байна. Манайд “Энержи ресурс” компаниас бусад нь түүхий нүүрс гаргадаг учраас бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөхөд сул. Энэ хоёр хүчин зүйлээс болж Монго лын нүүрс дэлхийн буюу Хятадын зах зээл дээр байр сууриа бага зэрэг алдаж байна. Гэхдээ өмнөх хоёр жилд 20 гаруй сая тонныг экспор толсон нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өссөн үзүүлэлт байсан. Түүнээс бус бодлогын жамаар хөгжсөн зүйл биш. Одоогийн экспортолж буй байдал тийм муу үзүүлэлтэд орохгүй. Цаашид хэмжээ өснө.

-Цаашид өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулж ажиллах гэж байна вэ?

-Монголын нүүрс Хятадын зах зээл дээр өрсөлдөхийн тулд тээврийн зардлыг нэн түрүүнд бууруулах шаардлагатай байна. Тиймээс хамгийн эхэнд авто тээвэрлэлтийг төмөр замын тээвэр болговол зохих хэмжээний зардал хэмнэх тооцоо бий. Мөн Хятад улстай бүтээгдэхүүн худалдан авах тухай тогтвортой гэрээ байгуулж, тус улсын төмөр замыг ашиглаж, гангийн үйлдвэрт нүүрсээ хүргэхэд тарифын нөхцөл байдлыг хоёр улс хоорондоо тохирох ажлыг эхлүүлж байна. Мөн нүүрснийхээ чанарын зэрэглэлийг дээшлүүлэхийн тулд угаах баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг төр засгаас дэмжиж ажиллахаар болсон. Үүнээс наана бага зэргийн хүндрэлтэй асуудлууд бий. Нүүрсний хил гаалийн олон төрлийн татварын хураамжийг багасгаж, хөнгөлөлтэй нехцөлөөр гаргах талаар холбогдох хүмүүс ярилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшил, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаанд нь гарч буй хүндрэл бэрхшээлийг сонсч, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцсан. Мөн ерөнхий сайд дотоодын хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”, “МАК”, “Тавантолгой”" хувьцаат компанийн удирдлагуудтай уулзалт хийж байна. Ингэж ярилцсаны үндсэн дээр гааль татварын хураамжийг багасгах бодлогын арга хэмжээг авч байна. Эхний ээлжид ийм арга хэмжээ авахгүй бол нүүрсний салбар доошоо унах аюултай. Энэ хэвээрээ явбал гадаадад байгаа бүх салбарын нэр хүнд унаж эргээд босгоход илүү зардал ихтэй. Одоо хүндрэл бага байгаа үед дээш татаж авах хэрэгтэй байна.

-Уул уурхайн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай нэлээд хэдэн уулзалт зохион байгуулсан гэлээ. Тэдэнд ямар чиглэл, зөвлөмж өгсөн бэ?

-Өнгөрсөн оны мөн үед манай улс есөн сая орчим тонн нүүрс экспортолж байсан. Харин энэ оны найман сарын 1-ны байдлаар 8.2 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өмнөх оны мөн үеэс 800 мянган тонноор дутуу экспортолжээ. Харин үнийн хувьд өнгөрсөн оноос хэд дахин буурсан. Одоогоор тэд гэж хэлэхэд ерөөсгөл болно. Учир нь, уурхай болгон өөр газарт өөр үнээр борлуулдаг. Цаашид нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдэд нүүрсний өөрийн өртгийг бууруулж ажиллах хэрэгтэй гэдэг үүргийг өгч, аль болох үр ашиггүй зардлаа танах бодлогыг барьж ажиллахыг зөвлөсөн. Өмнө нь 60-70 ам.доллараар зарахдаа хямдхан гэдэг байсан ч одоо 40-50 ам.доллараар зарж байна. Тиймээс зардлаа багасгаж ашгаа олж авахгүй бол болохгүй шүү дээ.

-Хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг “Энержи ресурс”, “МАК” “Чинхау мак” компаниуд гуравдугаар сарын сүүлээс эхлэн долдугаар сар хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон гэж зарим эх сурвалж хэлж байсан. Одоогоор эдгээр компанийн үйл ажиллагаа ямар байна вэ?

- Ер нь нүүрсний үйлдвэр өөрөө улирлын чанартай. Сэрүүн унаад ирэхээр эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж эхэлдэг. Зуны улиралд нүүрсний хэрэглээ харьцангуй багасдаг. Үүнтэй холбоотой зарим компанийн үйл ажиллагаа саармагждаг. Гэхдээ нүүрсний үнэ буурсан учраас хямд үнээр нүүрсээ борлуулахаас илүү хүлээлтийн байдалд нэлээд ажигласан. Үйл ажиллагаагаа бүр зогсоогоогүй, бага зэргийн олборлолт хийж түүнийгээ экспортолж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Мөн үүнийхээ хажуугаар өвлийн бэлтгэлээ хангасан байгаагаа мэдээлж байгаа. Ямартай ч томоохон компаниуд тодорхой хэмжээний олборлолтоо хийж экспортолж байгаа гэдгийг хэлмээр байна. Одоогоор нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байна. Одоогийн хэмжээнээс ч буурч магадгүй байна. Энэ нь Хятадын зах зээлээс ихээхэн л шалтгаална.

-Зарим эдийн засагч хямд үнэтэй ч гэсэн нүүрсээ экспортолж, зах зээлээ алдахгүй байх нь манай улсад хэрэгтэй гэж зөвлөж байсан. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байгаа орнууд нэгнээсээ аль болох бага үнээр борлуулж зах зээлээ эзэлж байна. Тэгэхээр манайх ч мөн энэ асуудлыг бодох хэрэгтэй. Энэ байдлаараа явж байгаад бүр зогсчихвол хүнд байдалд орно. Гэхдээ бага үнээр гаргаж байна гээд өөрийн зардлаасаа доогуур үнээр гаргах ямар ч боломжгүй. Тэгвэл тухайн компани дампуурна. Тиймээс л бага үнээр гаргахаас өмнө татвар хураамжийг улсаас хямдруулах арга хэмжээ авах гэж байна. Мөн тухайн компаниуд бага хүчин чадлаар ажиллахын тулд өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөө зогсоох зэрэг хумих бодлогын арга хэмжээг авч байгаа.

-Он дуусахад таван cap үлдсэн байна. Энэ хугацаанд хэдий хэр нүүрс экспортлох боломж байна вэ?

-Хятад улс жилд 50 сая орчим тонн нүүрсийг импортоор авдаг. Одоогоор энэ дүнгээсээ хэчнээн тонныг авсан байгаа, бусад улс орноос хэдийг нь авч, нүүрсний чанар үнээрээ манайхаас доогуур байна уу, үгүй юү, далайн боомтууд дээр нь хэр хэмжээний нүүрс байгаа зэрэг олон зүйлээс манай нийлүүлэх нүүрсний хэмжээ хамаарна, Ер нь үлдсэн хугацаанд 7-8 сая тонн нүүрс экспортлох боломж бий. Ямартай ч энэ дүнгээ цааш нь нэмэгдүүлье гэсэн бодлого барина.

-Гурав дахь зах зээлд нүүрсээ нийлүүлэх талаар байнга л ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хэрэгжиж байгаа зүйл байна уу?

-Дэлхийн зах зээл дээр нүүрс үнэтэй байхад заавал Хятадад хямд үнээр өглөө. Гурав дахь зах зээлд гаргая гэж ярьдаг. Гэхдээ гурав дахь зах зээлд гаргахын тулд Хятад улсыг давж гарах шаардлагатай шүү дээ. Гэтэл Хятадад нийлүүлэхдээ маш ендөр зардал гаргадаг. Тэгэхээр Хятадаас цааш баруун Европ, Япон, Солонгост хүргэхэд бүр хэцүү. Нэг бол Хятадад нүүрсээ нийлүүлэх, нэгэн бол Хятадын нутгаар гурав дахь оронд нүүрсээ нийлүүлэх сонголт байна. Тиймээс Хятад улстай сайн дипломат харилцаатай, зөв бодлого, ухаантай гаргалгаатай ажиллах хэрэгтэй байна.

-”Эрдэнэс-Тавантолгой”  компани нүүрс угаах баяжуулах үйлдвэр барихаар ТЭЗҮ нь бэлэн болсон. Энэ ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болж хараахан эхлээгүй байгаа байх. Ер нь хэзээ эхлэх боломжтой вэ?

-”Эрдэнэс-Тавантолгой” компанийн баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажил одоогоор хараахан эхлээгуй. ТЭЗҮ зураг теслийн ажлаа хийж байна. Ер нь баяжуулах үйлд вэр барих хөрөнгө тус компанид алга. Өөрөөр хэлбэл, гаднаас их хэмжээний зээл аваад тараачихсан шүү дээ. Үүнийгээ эхний ээлжид төлж дууссаны дараагаар өөрийн үйлдвэртээ хөрөнгө оруулж ажил эхэлнэ. Гэхдээ удахгүй өрөө төлж дуусах учраас баяжуулах үйлдвэрийн барилгын ажлаа эхлэх байх гэсэн өөдрөг хүлээлттэй байна.

-”Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалько”-д үлдсэн 170 сая ам.долларын өрөндөэ өгөх нүүрсийг энэ ондоо багтаан нийлүүлэхээс гадна төсөвт 200 сая ам.долларын орлогыг оруулна гэж тооцсон байсан. Энэ хэр боломжтой юм бэ. Мөн энэ онд манай хувийн хэвшлийн компаниуд төлөвлөсөндөө ядаж дөхүүлэх хэмжээний орлогыг оруулж чадах болов уу?

-Ер нь төсөвт төлөвлөсөн орлогоо оруулахад хүндхэн байна. Оруулж чадаж байгаа бол ийм зүйл яриад суухгүй. Өнгөрсөн оноос төлөвлөсөн тоон үзүүлэлт, үнэ буурчихлаа. Тэгэхээр тэр хэрээр татварт төлөвлөсөн орлого тасалдана гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ онд өрөө төлж дээр нь 200 сая ам.долларын орлогыг оруулна гэсэн. Учир нь, Тавантолгой компани бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэх замаар өрөө төлж төсөвт тодорхой хэмжээний орлого олох боломж байна гэж тооцоолсон юм. Хуучин байснаасаа хоёр дахин илүү хэмжээний нүүрс гаргаж зардлаа нөхөж орлого олох боломжтой гэсэн үг. Гэхдээ яг гэрээ хэлэлцээ байгуулах, тэр хэмжээний нүүрсийг нийлүүлэх зах зээл нь байна уу, үгүй юү гэдэг нь асуудал болно. Бүтээгдэхүүн хэт ихээр нийлүүлээд ирэхээр үнэ дахин буурах магадлал бий. Эдгээр зүйлийг бодолцож Хятадын талтай гэрээ хэлэлцээ хийхээр ярилцаж байна.

-Энэ жил “Эрдэнэс-Тавантолгой” өрнөөсөө гарчихвал ирэх жилээс байдал дээрдэх болов уу?

-Мэдээж тэгнэ. Өрнөөсөө гарсан юм чинь боловсруулах үйлдвэрээ барих хөрөнгөтэй болно. Одоо өртэй учраас өрөө л бушуухан төлөхөөс  биш өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж алга.

-”Чалько”-д өрөө төлж дуусчихаад дахин шинэ гэрээ хэлэлцээр байгуулж нүүрсээ нийлүүлнэ биз дээ?

-Ер нь удаан хугацаагаар “Чалько”-гоор дамжуулж нүүрсээ борлуулъя гэсэн гэрээ бий. Гэхдээ түүнээс өмнө 350 сая ам.доллар зээл авсан түүнийгээ одоо барагдуулж байна. Энэхүү өрийг төлж дуусч дараагийн гэрээндээ өөрчлөлт оруулж, ямар журмаар явахаа шийднэ. Өргүй бол манайх арай л өөр дуугаар дуугарна. Өрөө төлчихөөд өөрсдийн саналаа хэлэхэд илүү нааштай хүлээн авна.

“Үндэсний шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих