БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалжээ
ХОУР-ийн мэдээ: НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч хэвлэлийн төлөөлөгч Дел Буей 15-ны өдөр хэлэхдээ, НҮБ-аас БНАСАУ-д суугаа байгууллага мөн өдөр энэ оны сүүлчээр БНАСАУ-д хүнс, ундны ус, эрүүл мэндийн зэрэг хүмүүнлэгийн тусламж олгох үүднээс 98 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэхийг уриалсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын хэд хэдэн байгууллагын БНАСАУ-д явуулж буй хүмүүнлэгийн тусламжийн төсөл хөрөнгө мөнгөний гачигдалтай тулгараад байна. НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэргийн зохицуулах газрын бүртгэлээс үзвэл, энэ жил БНАСАУ-д нийт 150 сая ам.долларын тусламж хэрэгтэй ч өнөөгийн байдлаар 98 сая ам.доллар дутаад байгаа гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимун тэр даруйд мэдэгдэл гаргаж, энэ уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\ china radio
URL: