Оросуудын хувьд Интернет нь телевизийн дараа мэдээлэл авах эх булаг болоод байна

Эдвард Сноуден получил временное убежище в РФ сроком на один годТус улсын үйл явдлуудын тухай мэдээллийн эх булагуудыг оросууд телевизийн дараа Интернетээс авч байна. Мэдээллийг оросуудын 23 % нь сүлжээнээс авдаг бол 60 хувь нь телевизээс авдаг.

Тус улсын үйл явдлуудын тухай мэдээллийн эх булагуудыг оросууд телевизийн дараа Интернетээс авч байна. Мэдээллийг оросуудын 23 % нь сүлжээнээс авдаг бол 60 хувь нь телевизээс авдаг. Үүнийг Бүх оросын олон нийтийн саналыг судлах төвөөс явуулсан санал асуулгын дүн гэрчилж байна.

Ингэхдээ телевиз нь мэдээллийн эх сурвалжийнхаа хувьд 1991 онтой харьцуулахад өсчээ. Тэр үед тус улсын болон дэлхий дахины үйл явдлуудыг оросын иргэдийн 46 % үзэж байжээ. Тэр үед “Интернет” хариултын хувилбар байгаагүй.

Социологичдын мэдээлснээр, тэр үед хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлүүд эрэлт хэрэгцээ багатай байсан . Сонингууд гэхэд л санал асуулгад оролцогчдын дөнгөж 7% хувьд мэдээллийн эх сурвалж болж байжээ. Гэтэл тэдгээр нь 1991 онд телевизийн удаах байранд /31%/ орж байсан. Санал асуулгад оролцогчдын 5% радиог мэдээллийн гол эх булаг гэж үзэж байхад, 4 % нь бусад хүмүүстэй ярилцсаны дүнд мэдээлэл олж авдаг байна.

Телевиз бол хамгийн их эрэлт хэрэгцээтэй ХМХ. Ялангуяа, судалгаанд оролцсон хөдөөгийн хөдөлмөрчдийн /67%/ бөгөөд 45 нас хүртэл /72-76%/ болон оросын бага боловсролтой хүмүүсийн /74%/ хувьд мэдээллийн эх үүсвэр болдог.

Тэгвэл Москва, Петербург хотуудын иргэдийн /35%/, зуны цагт 18-24 насныхны /50 %/ болон өндөр боловсролтой судалгаанд оролцогчдын /32%/ Интернетийг мэдээлэл авахад ашигладаг байна.

Оросын иргэдийн интернетийг идэвхтэй ашигладаг хүмүүсийн дунд тус улсын байдлын тухай мэдээллийг сүлжээнээс асуулгад оролцогчдын 48 % авдаг байхад, харин телевизүүдээс 40 % байна.

Мэдээллийн эх сурвалжид итгэх итгэлийн түвшингийн хувьд Интернет /22%/ нь телевизийн /60%/ дараах байрыг эзлэж байна. Хэвлэл арай бага итгэл хүлээж байна/7%/, Радиод оросын иргэдийн 4 хувь итгэл өгдөг байна.

Түгээмэл Интернет болон уламжлалт ХМХ-үүдийн он-лайн хувилбарууд нь одоохондоо телевиз, радио нэвтрүүлэг, сонин, сэтгүүлүүдийн хэвлэлийн хувилбаруудад төдийлөн хүрээгүй байна. “Санал асуулгад оролоцгчдын 76 % нь сонирхолтой теле-радио нэвтрүүлгүүдийг үзэх хүсэлтэй байдаг аж.

Тэгвэл интернетийн хувилбараар 21%. Хэвлэлийн юм уу, аль эсвэл цахим хувилбараар сонингуудын нийтлэлүүдийг уншихыг илүүд үздэг хүмүүсийн хувь дээрхтэй яг адилхан байна ” гэж Бүх оросын олон нийтийн саналыг судлах төвөөс уламжилав.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих