МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал хойшиллоо

mahn_logo-middleМАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хаалттай хуралдахаар цаг товлоод байсан.

Энэхүү хурал нь тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Хурлаар намынх нь даргыг сулласны дараах нөхцөл байдлаас гадна намын бүтэц зохион байгуулалт төдийгүй үйл ажиллагаа нь уначихаад байгаа намаа хэрхэн сэргээн босгох талаар ч хэлэлцэх байсан ажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулиар нам хэрхэн ажилласан талаар ч тайлангаа тавьж, санал шүүмжлэл өрнөх байсан аж. Мөн сонгуулийн үеэр ямар ч зохион байгуулалтгүй ажилласан багаа удирдаж чадаагүй гэсэн шалтгаанаар Генсек Г.Шийлэгдамба, дэд дарга Д.Тэрбишдагва нарыг огцруулах асуудлыг мөн ярилцах ёстой байсан юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих