Обама-Путины уулзалтыг АНУ бодож үзэж байна

0fc6f7e72ba2078a74447fa8ea6a638d_LТОКИО. /Эн-Эйч-Кэй/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд хийхээр төлөвлөөд буй уулзалтыг цуцлах эсэхээ АНУ дахин бодож үзэж байна. Энэ нь АНУ-ын тагнуулын газрын гэрээт ажилтан асан Эдуард Сноуденд Орос орогнох эрх олгосны дараа гарч буй үйлдэл юм.

“Оросыг ийм алхам хийнэ гэж бодоогүй, АНУ үнэхээр гонсойж байна” гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ.
Ирэх сарын эхээр болох “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Москва хотноо Обама, Путин нарын хооронд хийхээр товлоод байсан уулзалтыг мөн хөнджээ.
Оросын шийдвэр эерэг үр дагавар авчрахгүй гэдэг нь илэрхий гэж Жей Карни хэлсэн юм.  АНУ-ын Засгийн газар тус уулзалтын ашигт байдлыг тооцоолж байна гэж тэрбээр хэлсэн аж.
Оросын Санкт-Петербург хотод болох “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтад Барак Обама оролцоно.

Г.Доржханд

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих