Орон сууцны 395.5 тэрбум төгрөгийн зээлийг найман хувьд шилжүүлжээ

7b45aba318b5a7f0d1d70aa60ed6f2a5_LОрон сууцны ипотекийн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжсэнээс хойш  30 хоногт иргэд 235.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаж банкууд 3123 иргэнд 162.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 781.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 13932 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 395.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Б.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих